Эмэгтэйчүүдийн хамгийн их гаргадаг 4 алдаа
Бичсэн Уянгаа    2009 оны 10-р сарын 26, Даваа гариг, 02:35    PDF Хэвлэх И-мэйл

алдааТа энэ гарчгийг уншаад хамгийн түрүүнд ямар алдаа вэ гэж асуух нь лавтай. Мэдээж энэ бол таны гаргадаг алдаа.
Эрэгтэй хүнтэй харьцахдаа гаргадаг алдаа. Бид хэн нэгнийг хайрлавал эсвэл түүнтэй хамт амьдрах болбол өөрийн мэдэлгүй л алдаа гәргаж эхэлдэг. Мэдээж тэр алдаануудыг тоолж баршгүй ч үндсэн 6 том алдааг бараг эмэгтэй хүн болгон гаргадаг. Хэрэв энэ алдаанууд таны ч амьдралд байгаа бол яаралтай өөртөө сануулга өгч алдаагаа засаарай.

Алдаа нэг
Түүхийн урт удаан хугацаанд эмэгтэй хүн эр хүний захиргаанд байх ёстой мэтээр ойлгогдож ирсэн нь үнэхээр гунигтай гэлтэй. Эмэгтэйчүүд ихэнхдээ өөрсдөө энэхуү гунигт явдпыг бий болгодог. Бид эрчүүдийг өөрсөдтэйгөө хүндлэлгүй харьцах үндсийг тавьж өгөн тэгснээр өөрсдийгөө ч хүндлэхээ больдог нь нууц биш. Таныгдоромжлох, гардалайх эсвэл өвчтэй байхад тань халамж хүсэх зэрэгт өөрийгөө хамгаалахын оронд тэр хүнийг өөртэйгөө дарангуйлагч мэт харьцах боломжийг тал өгдөг.
өөрөөр хэлбэл тэр бүрт та ямар ч эсэргүүцэл үзүүлэхгүй мөртөө дотроо шаналсаар эцэст нь сэтгэлийн гутралд ордог. Энэ нь эргээд таныг өөрөө өөрийгөө үнэлэхээ болиход хүргэдэг байна. Нэг удаа доромжлуулчихаад эсэргүүцээгүй бол дахин доромжлуулах магадлал маш өндөр гэдгийг санаарай. Харин хэрэв та түүнийг сэрээхгүйн тулд өлмий дээрээ яваад сурчихсан бол, тэгж сургачихсан бол дарәа нь түүнийг буруутгаж эсэргүүцэх, бухимдах хэрэг огт байхгүй гэдгийг мартаж болохгүй. үүнд ганцхан та л буруутай.

 

Энэ алдааг гаргаж, буруугүй хирнээ буруутай болохгүйн тулд та:

•    Хайртай хүнийхээ танд гаргах таагүй харьцаа, хандлагыг өөгшүүлэхээ зогсоо /маргалдаад эвгүй үгээр хэлүүлчихээд эмэгтэйчүүд өөрсдөө буруутай мэт буулт хийж, хайртай хүнээ аргаддаг нь "муухай харьцвал надтай сайхан харьцдаг" гэсэн ойлголтыг эрчүүдэд төрүүлдэгийг анхаар/
•    Юу юун дээр түүнд захирагддагаа нэгд нэгэнгүй жагсааж бич /ийнхүү бичиж байх явцад хүн нөхцөл байдлыг илүү ойлгодог бөгөөд энэхүү жагсаалтаа найз бүсгүйдээ үзүүлээрэй, хяналт тавих хүн тэр болно шүү/
•    Эмэгтэй хүний ихэмсэг болоод эрхэмсэг байдлыг байнга хадгал /энэ нь эр хүнийг дарамтал гэсэн үг биш, харин өөрийгөө хайрлаж, өөрийгөө хүндэл гэсэн үг. Ийм тохиолдолд эр хүн таныг хайрлахаәс өөр гарцгүй болдог/.

 

Алдаа хоёр
Ямар ч хоол хийсэн эмэгтэй хүн хайртдаа арай ахиу аягладаг. өөрт нь үлдэхээргүй байсан ч түүндээ л өгдөг нь бидний сайхан чанар ч юм уу? Гэхдээ сайхан чанар гэхээсээ илүү бидний алдаа гэвэл танд юу хэлэх гээд байгаа нь ойлгогдох болов уу. үнэхээр бид ихэнх тохиолдолд өөрсдийгөө хоёрдугаарт тавьдаг нь нууц биш шүү дээ. Түүнээс гадна әөрийн сонирхол, хүслээ золиослож, хажуу дахь эрд чинь таалагддаггүй найзууд, ах дүү нараасаа зугтдаг нь эргээд бидний алдаа болдог. Хамгийн гол нь бид хэн нэгний хайрыг хүртэхийн тулд өөрсдийгөө золиослосноор өөрийгөө хайрлахаа ч мартдаг нь маш том алдаа.

 

Тэгэхээр та өөрийгөө үргэлж золиослож байхгүйн тул:
•    Хайр дурлалынхаа төлөө өөрийгөө золислодог зүйлсээ жагсаан бич /ингэж бичих явцад та өөртөө дүгнэлт хийж, золиослолтыг үзэн ядах болно/
•    Таны хувьд хамгийн чухал гэж үздэг хүмүүсийн нэрс болоод сонирхол, хүслийнхээ жагсаалтыг гарга /түүний сэтгэлд нийцүүлэн өөрийн хийх дуртай зүйлсээ орхиж, огт дургүй ч хөл бөмбөг хамтдаа үздэгээ болино/
•    Өөрийн хүсэл мөрөөдөлдөө үнэнч байж сур /маш сонирхолтой, хүний нүдэнд "тод харагддаг" бүсгүйчүүд эр хүний төлөө өөрийгөө золиослодоггүй гэдгийг санаарай/

 

Алдаа гурав
Бүсгүйчүүд эр хүний ирээдүйд дурладаг
үүнийг танд маш энгийнээр тайлбарлая. Бүсгүйчүүд ихэнхдээ эр хүнийг яг одоо байгаа байдлаар нь хүлээж авдаггүй. Харин тэр ирээдүйд ямар хүн болох вэ гэж бодож, тэр бүрэлдээгүй хүнд нь дурладаг байна. Дэндүү хайхрамжгүй, халамжгүй эрийг хэзээ нэгэн цагт халамжтай, найрсаг эр нөхөр болно гэж итгэж ирээдүйн тэр гайхамшигтай сайхан хүндээ дурладаг нь бидний бас том алдаа шүү.
37 настай Ганаа бүсгүй өөрт нь тийм ч их хайртай биш, халамж муутай нөхрөө хүмүүжүүлж байгаад өөрт нь хайртай, халамжтай хүн болгоно гэж найдсаар, хэзээ тиым болох нь мэдэгдэхгүй нөхрөө хайрласаар 10 жилийг үджээ. 10 жилийн өмнө халамж муутай байсан нөхөр нь өнөөдөр яг л тэр хэвэндээ... Хэрэв тэр хүнийг халамжтай, хайрладаг нөхөр болгох гэж хүмүүжүүлж, хүлээж байсан цагаа өөртөө зориулсан бол Ганаа өнөөдөр хэнээс ч дутахгүй чадалтай бүсгүй байхсан.

 

Та энэ алдааг давтахгүй гэж бодож байвал:
өөрт байгаа хүч чадал, боломжуудаа хайртай эрийнхээ амжилтын төлөө биш зөвхөн өөрийнхөө амьдрәлын зорилгод ашигла /таныг телевизийн нэвтрүүлэгт урьсан бол тийшээгээ яв. Гэрийн засвараа дуусгах гэж үлдэх хэрэггүй, тэрнийг нөхөр тань гүйцэлдүүлэг/
•    Нөхрөө эсвэл найз залуугаа бодож золиослодог зүйлсийнхээ жагсаалтыг гарга /энэ жагсаалтаа хараәд та эрхбиш нэгийг бодно/
•    Өөрийнхөө төлөө хариуцлага хүлээх чадвартай, таны оролцоогүйгээр өөрөө бүх юмаа амжуулдаг тиим эр хүнийг сонгоорой/ хамгийн гол нь ганцхан та л түүнийг дэмждэг, ирээдүйд нь итгэдэг байх нь хангалтгүй, тэр хүн өөрөө ч бас өөрийнхөө төлөө байх ёстой/

 

Алдаа дөрөв
Та хайртай хүнийхээ дэргэд өөрийгөө "доош нь хийдэг үү"? Таны хайртай хүний мэддэггүй тийм сайхан чанарууд, авьяасууд танд байдаг уу?
Одоо уншигч бүсгүй танд өгүүлэх 4-дэхь алдааг гаргадаг ихэнх хүүхнүүд дээрх асуултанд хариулж мэддэггүй. Бид эрчүүдийг "айчихвий, өөртөө итгэхээ больчихвий" гэхдээ өөрийнхөө оюуны чадавх, авьяас, гэрэл гэгээтэй талуудаа дандаа нуудаг. Жаахан алдаа гаргамагц түүнийгээ бүх хүмүүст зарлан, өөрийгөө эвгүй үгээр загнаж бас өөрийг нь магтах юм уу, ямар нэг сайхан чанарынх нь тухай яриа өрнөхөд сэдвийг хурдхан өөрчилдөг хүмүүс бол бүсгүйчүүд бид шүү дээ. Хүүхнүүд энхрий, дорой байвал эрчүүдэд илүү хайрлуулна гэж найддаг ч үнэн хэрэгтээ эсрэгээр байдаг. Эрчүүд гэрэл гэгээ татуулсан төгс төгөлдөр эмэгтэйчүүд рүү тэмүүлдэг. Тэдэнд өөртөө итгэлтэй, өөрийнхөө үнэ цэнийг мэддэг бүсгүйчүүд таалагддаг гэдгийг эрчүүд хэнээс ч нуудаггүй. Харин эрчүүдээс өөрийнхөө авьяас чадвар, нэр хүндээ нуудаг хүүхнүүд эцэстээ өөрөөсөө ч тэр бүхнээ нуудаг болчихдогоо мэддэггүй нь харамсалттай.

 

Та тийм бүсгүйчүүдийн нэг болохгүйн тулд:
•    Өөрийнхөө авъяас чадварууд, хүрсэн амжилтуудаа, өөрт байдаг сайхан чанаруудаа бүгдийг жагсааж бичин хайртдаа үзүүл /ингэж бичсэнээр та өөрөө өөрийнхөө мартагдаад байсан сайхан зүйлсээ эргэн санахаас гадна хайртай залуу чинь ч таныг биширч огт өөр нүдээр харах болно/
•    Танд зориулан хэлсэн урмын үгийг чин сэтгэлээсээ хүлээн авч сурахаас гадна өөрөө өөрийгөө "унтраадаг"- аа боль / даруухан хүн байхаа больж өөрийгөө ил тодоор үнэл, өөрөөрөө бахарх/
•    Таныг үргэлж өөдрөг, "гялалзаж" байхыг хүсдэг тийм эр хүнийг олоорой /хажуу дахь эмэгтэй нь чадалтай, өөртөө итгэлтэй байвал зарим эрчүүд дурамжхан байдаг бөгөөд тийм хүний хажууд танд амаргүй байх нь ойлгомжтой. Тиймээс таныг төгс төгөлдер байхад дуртай, дэмждэг хүнээ олох нь чухал/

 

Comments  

 
+2 #1 2009-10-26 02:58
dajgui shuu
Quote
 
 
-1 #2 2009-10-26 03:26
neeree zarim n boduushtaim bna
Quote
 
 
0 #3 2009-10-26 08:34
bayarlalaa heregtei zuvlulguu baina
Quote
 
 
+2 #4 2009-10-26 09:57
uneheer heregtein bna mash ih bayrlalaa
Quote
 
 
+1 #5 magiclove 2009-10-26 21:57
unen shdee why emegteichuud bid iim baidiin boloo hehe
Quote
 
 
+1 #6 2009-10-27 06:08
bi bol ih shuumjilmeer umnyyd bna. neg talaas ger buld ylam ih zorchil avchirmaar umnyyd helsen bna. hun bolgon oor shuudee. er hun emegtei huneer hundluulj bgaagaa medervel iluu jargaltai, emegtei hun er huneer hairlyylj bgaagaa medervel iluu jargaltai bna gej bodoj bna.
Quote
 
 
0 #7 2009-10-27 09:02
íýýðýý òèéì ø¿¿ á¿ñã¿é÷¿¿ä áèä ë ººðñäèé㺺 äîîø íü õèéãýýä áàéäàã ø¿¿äýý ººðñäèé㺺 õàéðëàöãààÿ á¿ñã¿é÷¿¿äýý, ýíý èõ õýðýãòýé ìýäýýëýë áàéíà, ¿íýí ø¿¿, áàÿðëàëàà
Quote
 
 
-1 #8 2009-10-27 09:11
ymr teneg yum bichdiin beee..amidral uzegu john huuhdiin niitlel yumu
Quote
 
 
0 #9 2009-10-27 10:30
aldaa gurav ih unen shuu ohiduudaa.
Quote
 
 
+1 #10 2009-10-27 11:42
Quote
 
 
0 #11 2009-10-27 11:53
nere bodod bsan yg l unen bna shu goe zobolgoo ogsond bayrlalaa busguichude ooroo oorsdiigo hairalj amidarchgaay
Quote
 
 
+1 #12 2009-10-27 14:25
emegtei hvmiiciig tegehgvi gej bodoj baina
Quote
 
 
-2 #13 2009-10-27 14:26
bizda
Quote
 
 
+1 #14 2009-10-27 16:20
Emegteichuudee uuruu uurusdiiguu hairlaj amidraya. Jargaltai, zolboolog, hiij bgaa zuildee az jargaltai baitsgaaya.mongol emegteichuud chadaltai yug ch hiij chadah chadvartai gej itgedeg shuu, uurtuu itgeh n hamgaas chuhal shuu. Bugded n amjilt huseye
Quote
 
 
0 #15 2009-10-27 16:39
unen ug bna oo. emegteichuud chuni oorsdoo hicheebel buhniig chadna. uragshaa
Quote
 
 
0 #16 2009-10-27 18:41
dajgui zuil bna medehed ilvvdehgvi bayrlalaa :-)
Quote
 
 
-1 #17 2009-10-28 01:23
dajgui l yum. unen shd
Quote
 
 
0 #18 camela 2009-10-28 01:48
eregteichuud ni durguitssen setgegdel uldeesen bololtoi ghde ene bol ohid busguichuudiin nutsgen ugen shuu dee. Ger buld zurchil garhaas aij bga eregteichuuded helehed uursduu chadaltai chadwartai bwal bid yaj handah ni todorhoi shuu de.
Quote
 
 
0 #19 2009-10-28 02:11
aldaa 2 ih taalagdlaa.ta nar tegeed ihenh hooloo ideed targalaad ene huuhnii husen huleej baigaa zuiliig huleen avah bolno xoxo.tegeed eniig bichsen huniig neg harchih yumsan.ooroo yag yajshuuhan gantsaaraa elgee tecerch hevtee boldoo zailuul.hihi.er em 2 chini 2 tuil yum l da. neg ni nogoogoo nohoj baidag.tiimees er hunii hiideg zuiliig ni oortoo uldeechih.erchuud bid ch bas emegtei huniig bayrluulah gej arga uhaanaa siilj hairlaj haramlaj l baidag shuu de.
Quote
 
 
0 #20 2009-10-28 03:30
taalgadaj bnaa
Quote
 
 
0 #21 2009-10-28 06:08
hi
angil hel
Quote
 
 
0 #22 2009-10-28 06:25
taalagdaj bn
erchuud zarimdaa denduu bkh yum aa
Quote
 
 
-1 #23 2009-10-28 06:36
СУИС-ын баруун талд Саун,массаж,гоо сайхан ажиллаж байна.Nature beaty & hair solon.захиалга авах утас 96680019
Quote
 
 
0 #24 2009-10-28 08:34
yag vnen taalagdlaa muusain erchvvd onodsonoo oligtoihon abch yabj chadgv hebtjiij miss muruudnuu gj .........
Quote
 
 
0 #25 2009-10-28 08:49
chi uuruu teneg yumuu, uneheeeriin zuv unen yum bichsen bna sh dee......
Quote
 
 
0 #26 2009-10-28 09:08
za medehgui yum ba
Quote
 
 
0 #27 2009-10-29 01:43
үнэхээр таалагдлаа гоё юм байна
Quote
 
 
0 #28 2009-10-29 01:47
Quoting энхээ:
үнэхээр таалагдлаа гоё юм байна

Quote
 
 
0 #29 2009-10-29 05:23
unen l ym bichsen bnshtee gehdee emegteichuud bid hichneen oilgoj bga ch gsn amidraliin erheer ur huuhdee bodood ch ymuu chaddagui l bgui yu
Quote
 
 
+1 #30 2009-10-31 06:09
Энэ алдаануудыг уншихад үнэн зүйл нилээд байна бас зарим нэг зүйлийг нь шүүмжилмээр байна гэр бүлд 60% 40% гэсэн олгот байх ёсгүй нэж би үздэглдээ.Гэр бүл гэдэг чинии 50,50% байжийж оршин тогтно нэг нь нөгөөгөө нөхөж нэг нэгнээ хайрлаж л амьдрана шүүдээ Мэдээж олон хүн дотор сайн нэг нь бий муу нэг нь ч бас бий юумыг нэг өнцгөөс нь харж дөвийлгөж бичихээ больёо Алт шиг эрчүүд эрдэнэ шиг эмэгтэйчүүдээ нэг нэгнээ хайрлаж явьяаа
Quote
 
 
0 #31 2009-10-31 08:18
ger bvl bolj hamt amidrii gej bodj bgaa bol hen negnees ilvv dutuu zuvlguu avh herggvi de.hvn bvgd l tus tusiin uur amidral setgel zvrhteishd 2bindee l itge negniige hairlaa.tegeh setgelgvi bol er em ali nich bai nasn turshdaa gants bie amidrtsgaa ter ni deer
Quote
 
 
-1 #32 2009-10-31 08:45
minii duu ene bichcshin bolgon chini amidral deer ayg esreer baisgiig ayandaa oilgoh bhaa.ooroo sain dungaaj baigaarai minii duu za
Quote
 
 
0 #33 2009-10-31 08:50
er ni emee em ni eree oilgoj amidrah saihan shuu dee
Quote
 
 
0 #34 2009-10-31 09:48
shal demii zuils bichsen bna enenees bolj hosuudiin dund heruul; garj bna shd
Quote
 
 
0 #35 2009-11-01 05:03
yahaw dee zarim emegtei hvn bolgon iim bhgvi l dee tegehdee dajgvi shvv
Quote
 
 
+1 #36 2009-11-01 05:07
bi deerhi zuvulguu sanaliig unshlaa. emegtei huniig hen hairlaj hundlej chadna ter hun bol jinhene er hun, ter huniig emegteichuud bid hairladag hamt baih durtai.
Quote
 
 
0 #37 2009-11-01 05:16
amidral bugdiig haruulna daa. Mongolyn ohid, emegteichuud tsoglog shuu, BUGDEEREE UURSDIINHUU TULUU IREEDUINHEE TULUU URAGSHAA!!! tsuun toonii humuus ene neriig unagaj baigaa, ter humuusiig uhaaraasai zuv ursgalaar amidraasai gej huseh baina. URAGSHAA BUSGUICHUUDEE OXIDOO!!!
Quote
 
 
0 #38 2009-11-01 06:40
hyn bolgon oor oor bdagshtee. zarim heterhii huwia hicheesen erchyydiin ehneryyded zoriulsan saihan zuwluguu bna.
Quote
 
 
0 #39 2009-11-01 09:57
zovlogoo ogsond bayrlalaa
Quote
 
 
0 #40 2009-11-01 14:35
nuhur ni ehneree hichneen ih hairlaad, hundleed burhan shig bailgaj bhad ehner ni nuhuruu uuruusuu tulheed bval yahuu hun l yum chin bas hairluulah erhtei butsaad hair halamj avch chadahgui bol yahuu
Quote
 
 
0 #41 2009-11-01 18:31
talarhav.unen zuils ih bichsen bna tanai site/d amjilt husey
Quote
 
 
0 #42 2009-11-02 05:41
tiim shuu hediigeer bi nz zaluugui ch nz busguichuudee ajiglaj bhad tiim zuil bdag yum avuu sht zuil olon bn bayarlalaa...
Quote
 
 
0 #43 2009-11-02 08:06
tiimshuu ih avuushtai zovlogoo bna emegteichuud bidnar ihenhdee iimerhuu bdgshde daruuhan doroi bh tiimch tustai zuil bishee amidrald zarimdaach gsn zorimog hucht bh heregtei ooroor baharhaj hundelj amidraldaa zov oroltsoj bh ym bnashuu hairtai huneere hairluulj yvtsgaay
Quote
 
 
0 #44 2009-11-02 09:30
ymar ch yumnii tungii ni taaruulah ni chuhal l da hemjeeg ni hetruulvel utgaa alddag tiimees tuilshrahgui uhaalag l bh heregtei bha
Quote
 
 
0 #45 2009-11-02 09:31
tegeed yr ni busdiig hairlaj hundelj bj uuriiguu hairluulnj hundluulne shuu dee tegehguigeer ter hun chamaig ergeed hundleh ni yu l bol!
Quote
 
 
0 #46 2009-11-02 09:33
aldaa 1 3 4 taalagdlaa unen shuu
Quote
 
 
0 #47 2009-11-02 11:22
unen shuu uuniig onoodros mordloro bolgoe bayarlalaa
Quote
 
 
0 #48 Enegma_1 2009-11-02 14:50
ene halamj hairaa uguud bgaa murtluu erguuleed hundluulj chadhq bgaa erchuuded ch bas hamaatai gesench emegteichuud maani iluugeer zarimdaa buur herterhii uruvch zan gargah ymaa (baharhmaar aguu shan setgeltei humuus shuu)hanaas n gardiin bgaan shan setgeltnuud mini dahin dahin unshihiig husii tahiliihaan minee suuliin oruulsan medeeleluud mash ih taalagdaj bn oo ene ercheeree bgaarai uragshaa "GOGO"
Quote
 
 
0 #49 2009-11-02 15:27
er ni ih l unen yum gehdee uuniig yag murdvul bas bolohgui yum shig tuhain tsag baidald niitsuuleh yostoi baiha
Quote
 
 
0 #50 2009-11-02 16:53
unexeer unen yumaa meduushtein bn shuu ene deer gardag ixenxi aldaa nadaa bdg medej bxd ix xeregtei bn bayarlalaa:-)
Quote
 

Add comment