“Дэлхийг дахин шинээр загварчилбал?” эссе бичлэгийн уралдаан
Бичсэн Уянгаа    2009 оны 11-р сарын 01, Ням гариг, 04:08    PDF Хэвлэх И-мэйл

Бидний залгамж халаа залуу үеийнхний дуу хоолойг дэлхийн бодлого боловсруулагчдад хүргэхийн тулд Дэлхийн Эдийн Засгийн Форумаас гаргасан Дэлхийг Дахин Шинээр Загварчлах Санаачлагын хүрээнд 18-25 насны залуучуудын дунд “Дэлхийг дахин шинээр загварчилбал ...” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг явуулах гэж байна.

Та бүхнийг өргөнөөр оролцохы урьж байна.

 

 

 

Уг 2009 оны 11-р сарын 28-29-ний өдрүүдэд болох нээлттэй хэлэлцүүлэгт дэлхийд тулгарч буй асуудлуудыг өргөн хүрээгээр авч үзэж ярилцах ба шилдэг санаа, шийдвэрлэх арга замыг 2010 оны 2 сарын 8-10-ны хооронд Лондонд болох One Young World чуулга уулзалтаар хэлэлцэх болно.Хамгийн чадварлаг, идэвхтэй, Монголын залуучуудыг төлөөлөх чадвартай хоёр оролцогч нь уг арга хэмжээнд оролцох эрхийг авах юм.

 

Энэхүү хэлэлцүүлэгт оролцох сонирхолтой 18-25 насны залуус та бүгд ийг “Дэлхийг дахин шинээр загварчилбал ...” сэдвээр Англи хэл дээр эссе бичиж ирүүлэхийг уръя.

 

Эссений агуулга, загварт тавигдах шаардлага:


1. “If we could redesign the world …” Санаачлагыг судалж уг Санаачлагын 6 дэд чиглэлээс аль нэгийг сонгон авч тулгамдаж буй асуудлыг дэвшүүлэн шийдвэрлэх арга замууд, тэдгээрт залуу үеийнхэн хэрхэн оролцох боломжтой талаар бичих

 

2. Times New Roman 12 pt фонт, мөр хоорондын зай 1.5 pt хэмжээгээр 1.5-2 хуудсан багтаан бичих

 

3. Эссэтэйгээ хамт өөрийн товч намтар CV-г хавсаргах

 

4. Эссэг 2009 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 17:00 цаг хүртэл Тэнгэр Санхүүгийн Нэгдэл ХХК-ний байр (Өнгөт Хэвлэл ХХК-ний байр)-нд хүлээн авна.

 

Дэлгэрэнгүй мэдээлэл болон дээрх 6 дэд чигэлэл болон товч намтар CV-ний загварыг http://youthtaskforcemongolia2009.blogspot.com/2009/10/blog-post_23.html хаягнаас авна уу.

Сүүлд шинэчлэгдсэн ( 2009 оны 11-р сарын 01, Ням гариг, 04:29 )
 

Comments  

 
0 #1 2009-11-01 07:59
esse bichih ch amarhan l daa ghd iimerhuu tohioldold tanil tal gj iheehen huch bdg bhor hedii sain bichlee ch shalgarahgui l bolvuu?ghd shantraddguigee s hoish neg uzeed l aldhaas....
Quote
 
 
0 #2 2009-11-01 11:15
www.zatumark.tk Bidnii site-aar zochlooroi !!
Quote
 
 
0 #3 2009-12-09 09:02
HE~~ bi esse bicheh durtai ghde angliar tm ch sn bichku l boluu!~~ angli helnii 1 ug l ghde 4,5 n utga ilerhiildeg blohoor essse tm ch amar zuil bish harin uhaanii huvid bol mi mongolchuud delhiid danstai shu!~~ uurtuu itgelte baij uund oroltsoroi guySSs!!
Quote
 
 
0 #4 2010-02-25 15:57
terguun bairiin ezlehgui bj boloh ch ymrchi l bsn undur amjilt uzuulne hahaha
Quote
 

Add comment