TOEFL
Монголд хаана TOEFL-н шалгалтыг өгөх вэ?
Бичсэн Tanhil    2008 оны 9-р сарын 06, Бямба гариг, 10:36    PDF Хэвлэх И-мэйл

Өмнө нь жилд ердөө 3-4хөн удаа авч, хүмүүс TOEFL өгөхийн тулд бүтэн улирал хүлээдэг байсан үе нэгэнт ард өнгөрч одоо сард 1-2 удаа TOEFL-н шалгалтыг өгөх боломжтой болсон байна. Монголд TOEFL-н шалгалтыг авдаг газрууд:

- Глобал Удирдагч сургалтын төв – сард 2 удаа
- Абсолют сургалтын төв – сард 2 удаа
- Engram – 11 сараас эхлэн сард 1 удаа
-
West of the World сургалтын төв toefl-д бэлдэнэ.

Сүүлд шинэчлэгдсэн ( 2008 оны 9-р сарын 09, Мягмар гариг, 09:54 )
 
TOEFL Бичгээр өгөх шалгалт (PBT)
Бичсэн Tanhil    2008 оны 9-р сарын 06, Бямба гариг, 10:35    PDF Хэвлэх И-мэйл

Интэрнэт болон компьютерээр шалгалт авах боломжгүй газарт бичгээр авах шалгалт буюу PBT –г авдаг. Тест нь 4 болон түүнээс доош хугацаанд авагдана. Тест өгөгч нь хэдэн ч удаа энэ шалгалтыг өгч болно.

Сүүлд шинэчлэгдсэн ( 2008 оны 9-р сарын 09, Мягмар гариг, 09:53 )
 
Интэрнэтэд суурилсан шалгалт (iBT)
Бичсэн Tanhil    2008 оны 9-р сарын 06, Бямба гариг, 10:33    PDF Хэвлэх И-мэйл

2005 оны сүүлээс эхлэн TOEFL-ийг интэрнэтээр авдаг болсноор уламжлалт компьютерт суурилсан, бичгээр авдаг хэлбэрүүдийг халан гарч ирсэн байна. iBT нь анх АНУ, Канад, Франц, Герман, Итали улсуудад үе шаттайгаар 2005 онд танилцуулагдаж хүлээн зөвшөөрөгдсөнөөр улмаар 2006 оноос эхлэн дэлхийн бусад орнуудад нэвтэрч орсон байна. Манай оронд ч мөн 2006 оны хагасаас эхлэн нэвтэрчээ.

4 цагийн тест нь Англи хэлний үндсэн чадварыг сорих нийт 4 хэсгээс бүрдэнэ. iBT өгч байх үед ноорог хэрэглэж болно. Тестийг долоо хоногт 1-с илүү удаа авдаггүй.

Сүүлд шинэчлэгдсэн ( 2008 оны 9-р сарын 09, Мягмар гариг, 09:54 )
 
TOEFL гэж юу вэ?
Бичсэн Tanhil    2008 оны 9-р сарын 06, Бямба гариг, 10:31    PDF Хэвлэх И-мэйл

TOEFL - Test of English as a Foreign Language гэдэг нь Англи хэлний шалгалтыг гадаад хэл маягаар өгөх гэсний товчлол юм. Энэ шалгалтыг унаган англи хэлтэй бус хүмүүс өгдөг ба тэдний ярих, унших, бичих болон сонсох чадварын түвшнийг тодорхойлоход гол зорилго нь оршино.

TOEFL шалгалтыг яах гэж өгөх вэ?
Ихэнхи хүмүүс TOEFL -ийг их дээд сургуульд орохын тулд өгдөг. Бас ажил хэргийн шаардлагаар албан байгууллагууд Англи хэлний түвшин тогтоох гэж авдаг.

Сүүлд шинэчлэгдсэн ( 2008 оны 10-р сарын 19, Ням гариг, 09:59 )
 


Хуудас 2-с 2