|
TOEFL Оноог дүгнэх |
|
Бичсэн Tanhil
2008 оны 9-р сарын 06, Бямба гариг, 10:37 |
|
|
|
|
|
Toefl-ийн шалгалтын оноог дараах байдлаар дүгнэнэ. Интэрнэт суурилсан шалгалт (iBT) - TOEFL шалгалтын iBT хувилбарын оноо нь 0-120-д үнэлэгддэг.
- Дөрвөн хэсэг тус бүр нь (Унших, Сонсох, Ярих, Бичих) 0-30 оноотой. Дөрвөн хэсгийн оноонууд нийлээд нийт онооны нийлбэр гарна.
- Ярилцлагын хэсгийг дүгнэхдээ даалгавар бүрт 0-4 оноо өгнө. Бичгийн хэсэгт даалгавар бүр 0-5 оноогоор дүгнэгдэнэ. Эдгээр оноонууд нь 0-30 оноог бүрдүүлнэ.
Бичгээр авах шалгалт PBT - PBT хамгийн эцэст гарах оноо нь 310-677 онооны хооронд байна. Энэ нь нийт 3 дэд онооны нийлбэрүүдээс бүрдэнэ: Сонсох (31–68), Дүрэм бүтэц (31–68), Унших (31–67). CBT-тэй адилгүй нэг зүйл нь Бичих хэсгийн оноо нь эцсийн онооны хэсэг болдоггүй. Харин 0-6 гэсэн оноогоор тусад нь дүгнэгддэг.
|
|
Сүүлд шинэчлэгдсэн ( 2008 оны 9-р сарын 09, Мягмар гариг, 09:54 )
|