| Интэрнэтэд суурилсан шалгалт (iBT) | ||||
|
|
2005 оны сүүлээс эхлэн TOEFL-ийг интэрнэтээр авдаг болсноор уламжлалт компьютерт суурилсан, бичгээр авдаг хэлбэрүүдийг халан гарч ирсэн байна. iBT нь анх АНУ, Канад, Франц, Герман, Итали улсуудад үе шаттайгаар 2005 онд танилцуулагдаж хүлээн зөвшөөрөгдсөнөөр улмаар 2006 оноос эхлэн дэлхийн бусад орнуудад нэвтэрч орсон байна. Манай оронд ч мөн 2006 оны хагасаас эхлэн нэвтэрчээ. 4 цагийн тест нь Англи хэлний үндсэн чадварыг сорих нийт 4 хэсгээс бүрдэнэ. iBT өгч байх үед ноорог хэрэглэж болно. Тестийг долоо хоногт 1-с илүү удаа авдаггүй.
Унших хэсэг нь 3-5 томхон текстээс бүрдэнэ. Нэг текст нь ойролцоогоор 700 орчим үгтэй байна. Энэ хэсэгт уншаад гол утгыг ерөнхийд нь ойлгох, түүнд дүн шинжилгээ хийх, гол утга санааг зөв олох, харьцуулалт хийх зэрэг чадваруудыг харах тестүүд байна. Унших хэсгийн хугацаа нь ихэвчлэн 75 минут орчимд байна. Тэгэхээр нэг текстэнд дунджаар 20 орчим минутыг зарцуулна гэж тооцох хэрэгтэй.
Энэ хэсэг нь нийтдээ 6 том өгүүлэл, харилцан ярианаас бүрдэнэ. Өмнө нь сонсож дуусаад бөглөдөг байсан бол одоо сонсонгоо бөглөдөг болсон. Ноорог ашиглаж болно. Тухайн ярьж байгаа хүний сэтгэл хөдлөл, хандлага, зорилгыг нь тодорхойлох асуултанд хариулна.
Энэ хэсэг нь нийт 2 төрлийн даалгавартай. Эхнийх нь оюутнуудад хамгийн түгээмэл байж болох 2 сэдвийн хүрээнд асуулт тавих бөгөөд өөрийн мэдлэг, хувийн туршлага дээрээ үндэслэн асуултанд хариулна. Үүнийг independent даалгавар гэнэ. Дараагийн даалгавар нь унших болон сонсох чадварыг давхар шалгах 4 даалгавартай бөгөөд үүнийг integrated даалгавар гэнэ. Iindependent даалгавар дээр богино хэмжээний лекц сонсоод түүний хүрээнд асуултанд хариулах, ярилцах 2 даалгавар орно. Iintegrated хэсэгт нь лекцийг сонсоод гол утга санааг нь гаргаж ярилцана. Эдгээр асуулт, даалгаврууд нь тест өгөгчийн сонссон уншсанаа хэр зэрэг ойлгож, хооронд нь уялдуулж, харьцуулалт хийж, тэрхүү сэдвээ хэрхэн баяжуулж байгаа чадварыг хардаг. Мөн зөв дуудлага, түгдрэлгүй ярих, дүрмийн дагуу ярьж байгаа эсэхийг харгалзан үзнэ.
Бичих хэсэг нь мөн 1 integrated болон 1 independent даалгавраас бүрдэнэ. Integrated даалгавар дээр өгөгдсөн даалгаврыг уншаад дараа нь үүнтэй холбоотой текстийг чихэвчээрээ сонсож, эцэст нь уншсан болон сонссон зүйлсээ хооронд нь уялдуулж, нэгтгэх даалгаврыг гүйцэтгэнэ. Independent даалгавар дээр өөрийн үзэл бодол, мэдлэг, хувийн туршлага дээр тулгуурласан эссэ бичих даалгавар байна. Зөв ойлгомжтой бичих, логик дэс дараалал, алдаагүй бичсэн эсэхийг шалгана.
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг жишээнүүдийн хамт харахыг хүсвэл TOEFL-н албан ёсны сайт-д зочлоорой.
|
|||||||||||||||
| Сүүлд шинэчлэгдсэн ( 2008 оны 9-р сарын 09, Мягмар гариг, 09:54 ) |



Comments
:sad:;-):D;-):-)
RSS feed for comments to this post.