|
Англи хэлний ярих чадвараа дээшлүүлэхийг хүсч байна уу? |
|
Бичсэн Tanhil
2008 оны 10-р сарын 06, Даваа гариг, 05:27 |
|
|
|
|
|
Та англиар ярьж ярианыхаа чадварыг дээшлүүлэхийг хүсдэг. Гэвч ихэвчлэн тэр үед таныг сонсох хүн байхгүй байдаг. Ер нь хүссэн үедээ ярих гэхэд сонсогч дэргэд чинь байх албагүй байдаг шүү дээ. Харин энэ үед доорхи аргыг хэрэглээрэй:
- Байнга очдог дасал болсон газраа байна гэж төсөөл
- Өөртөө өөрийнхөө тухай ярь
- Одоо болж байгаа, хүмүүсийн амны зугаа болсон зүйлийн тухай өөрийнхөө санаа бодлыг илэрхийл.
Та эдгээрийг ямар ч нөхцөлд ганцаараа туршиж хийж үзэж болох бөгөөд тухай бүрт богино богино хариулт өгч байгаагаар өөрийгөө төсөөл. Энэ арга нь таны ярианы чадварыг маш сайн дээшлүүлэхээс гадна зарим тохиолдолд хувь хүний онцлогоос шалтгаалан илүү үр дүн үзүүлдэг. Учир нь таны дэргэд хэн ч байхгүй, зөвхөн та л байна. Таныг буруу ярилаа, гацлаа гэж хэн ч шоолохгүй байх болно. Гэхдээ дараа нь өөрийн тань хэлж байгаа үгс дуудлага нь зөв эсэхийг толь бичиг дээрээ байгаа дуудлагаас хараарай. Унаган англи хэлтэй хүнээр ч шалгуулбал бүр сайн байх болно. Сайн ярьдаг болсон ч хэн ч ойлгохгүй сайн англиар ярьдаг болчихвол бас харамсалтай. |
|
Сүүлд шинэчлэгдсэн ( 2008 оны 10-р сарын 18, Бямба гариг, 07:14 )
|
Comments
ene bol shilegdmel mash sain arga shu,
angli helnii bagsh nar baiwal huuhduudee heleh heregtei,
hehe,
amjilt,
RSS feed for comments to this post.