|
Би ингэж англи хэл сурсан |
|
Бичсэн Тулгаа
2008 оны 9-р сарын 30, Мягмар гариг, 01:52 |
|
|
|
|
|
Найзуудаа би та нарт хэрхэн англи хэл сурсан тухайгаа хуваалцахыг хүссэн юм. Миний хувьд англи хэл сурна гэдэг бол толгойгоо өвтгөх ажил огтхон ч биш, харин ч англи хэлийг зугаатай, хөгжилтэйгээр сурна гэдэг гоё шүү.
Бид дуу хууранд дуртай хүмүүс. Ялангуяа америк, англи дуу сонсох дуртай байдаг. Одоо тэр сонсох дуртай дуунуудаа ашиглан англи хэл сурцгаая. Чамд дуртай англи дуунуудаа хийсэн MP3, MP4 гэх мэтийн чихэвчтэй хөгжим байхад л болно.
- Үзэг цаас аваад нэг поп юм уу R&B дуу сонгоод тэр дуугаа зөвхөн өөрийн сонсголоороо дэвтэр дээрээ бичээрэй. Олон удаа давтаж сонссох сайн. Би алдаа гаргаж бичиж байна сайн ойлгож сонсохгүй байна гэж бодох зүйлгүй чөлөөтэй сонсголоороо л бичээрэй.
- За ингээд тэр сонгосон дууны чинь чиний бичсэн хувилбар бэлэн боллоо. Одоо алдаагаа засцгаая. Тэр дууныхаа үгийг интэрнэтээс авах. Жишээ нь: Backstreet Boys- Shape of my heart- гэдэг дуу чи сонгосон байлаа. www.google.com руу ороод backstreet boys- shape of my heart lyrics – гээд google хайлт – г дарахад дээрх дууны чинь үгийг байрлуулсан website ууд гараад ирнэ дарж ороол үгий нь printer-лэж авснаар болж байгаа нь тэр.
 За одоо өөрийхөө бичсэн үгээ алдаагүй үгтэй нь тулгаж хараад алдаагаа засна. Өөрөө өрийнхөө алдааг зассанаар дараа нь өөр дуу сонсоход засаж байсан үг чинь тэр дуун дээр хэлэгдэж байвал алдахгүй шүү дээ. Ингэж дуртай дуунуудынхаа үгийг бичээд байхад та магадгүй хэдхэн сарийн дотор англи хэлэнд сайн болно. Чөлөөт цагаа ингэж өнгөрүүлээд үзээрэй, яагаад гэвэл би ингэж сурсан болхоор та нар ч мөн сурч чадна гэсэн үг. Ингэж англи хэлийг сурахад давуу тал нь юу юм бэ? - Сонсгол задарч англи хэлийг ойлгодог болно.
- Англи дууны үгний цэвэр дуудлагыг сонсож чи цэвэр уянгалаг дуудлагаар англи хэлийг ярьдаг болно.
- Өөрийн бичсэн болон интэрнэтээс авсан хоёроо тулгаж зассанаар, мэдэхгүй үгээ орчуулаад шинэ үг сурна мөн үгүүлбэрийн алдаагүй бичдэг болно. Гэх мэт олон давуу талууд байгаа шүү хайрт монголчууд минь!
|
|
Сүүлд шинэчлэгдсэн ( 2008 оны 10-р сарын 18, Бямба гариг, 07:23 )
|
Comments
bayrlalaa:-):-)
RSS feed for comments to this post.