|
Майкл Жексоны /Micheal Jackson/- ны гэрээслэл олджээ. |
|
Бичсэн Уянгаа
2009 оны 7-р сарын 01, Лхагва гариг, 07:08 |
|
|
|
|
 Майкл Жексоны гэр бүлийн албан ёсны хуульч өчигдөр мэдэгдэл хийхдээ алдарт попын хаан гэрээслэл үлдээсэн байсныг мэдэгдлээ. Одоогийн байдлаар гэрээслэлтэй танилцаж байгаа бөгөөд дуучны эцэг, эх болон ах дүү нар нь Жексоныг ямар ч гэрээслэл үлдээгээгүй нас барсан гэж бодсон учир хүүхдүүдийг нь асран халамжлах болон эд хөрөнгийг нь захиран зарцуулах эрх авахаар шүүхэд өргөдөл гаргаад байгаа юм.
Харин Жексоны гэр бүлийн хуульч болох Лондел Макмиллиа энэ талаар хэлэхдээ “Миний үйлчлүүлэгч дуучны гэрээслэл удахгүй ил болно. Би энэ тухай бичиг баримтаа бүрдүүлж, өргөдлөө өгсний дараа олж мэдсэн” хэмээжээ. Попын хааны үлдээсэн гэрээслэлийн талаар өөр нарийн мэдээлэл одоохондоо байхгүй бөгөөд гэрээслэлийн хуулбарыг ч одоогоор танилцуулах боломжгүй байгаа аж.
Ийнхүү гэрээслэл ил болбол Майкл Жексоны эд хөрөнгийн эзнээр хэн суух асуудал тодорхой болох бололтой. Харин өнгөрсөн даваа гаригт попын хааны эцэг, эх хоёр ач нараа түр зуур асрамжлан халамжлах эрхийг олж авсан байгаа бол дараагийн удаа дуучин хүүгийнхээ эд хөрөнгөд эзэн суух эрхтэй болохыг хүсч байгаа юм. |
Comments
haramsaltai bna oo:P:cry:
ter gereesleld bdnii hairtai popiin haan yu ch bichsiim bilee tiim biz de!!
RSS feed for comments to this post.