A title about your blog

A short description about your blog
mandy88

Элчингийн визний түгээмэл асуудаг жишээ!!! асуултууд Энэ сэдвийн хариултуудыг RSS-ээр хүлээж авах


Эдгээр асуултууд нь зөвхөн жишээ гэдгийг анхаарна уу. Түүнээс биш яг эднийг цээжлээд, эд нарт хариу бэлдээд орвол баталгаатай виз авна гэсэн үг биш.

Айлчлалын тухай

* Та яагаад АНУ-д айлчлахыг хүссэн бэ?
* Та яагаад заавал энэ хугацааг сонгосон бэ?
* Та АНУ-д хэр удаан байх вэ?
* Нэг сар гэдэг урт хугацаа биш үү? Та аялалаа арай бага хугацаанд дуусгаж чадахгүй юм уу?
* Та АНУ-д очоод ямар хаяган дээр байх вэ?
* Та энэ аялалдаа хичнээн доллар зарцуулахаар төлөвлөж байна вэ? (Спонсорын бичиг баримтуудаа үзүүлэхэд бэлтгэ)

АНУ-д байгаа спонсор болон гэр бүлийн гишүүд

* Таны аялалыг хэн спонсорлож байгаа вэ?
* Таны хүүохин хүнтэй суусан уу?
* Таны хүүохин хүүхэдтэй юу?
* Таны охин жирэмсэн үү?
* Таны охины төрсөн огноо нь юу вэ?
* Таны хүргэн хүүгийн төрсөн огноо нь юу вэ?
* Таны охин хуримаа хэзээ хийсэн бэ?
* Таны охин юу хийдэг вэ?
* Таны хүргэн юу хийдэг вэ?
* Таны охин болон хүргэн АНУ-д хаана амьдардаг вэ? (тэдний хаягыг цээжил)
* Таны охинтой холбоо барих хаягыг авч болох уу? (утасны дугаар, емайл зэргийг нь цээжил. Өргөдөл дээр бичсэнтэйгээ адилхан байх ёстой)
* Та хамгийн сүүлд охинтойгоо хэзээ уулзсан бэ?
* АНУ-д таны өөр хамаатан саднаас байгаа юу?
* Таны хүүохин хэдэн жил АНУ-д амьдарч байгаа вэ?
* Таны хүүохин АНУ-д ямар статустай вэ?
* Таны хүүохин АНУ-д суралцаж байсан уу? Хаана, хэзээ, юугаар?
* Таны хүүохин АНУ-д анх явахдаа ямар визээр зорчиж байсан бэ?
* Таны хүүохин жилд хичнээн долларын орлоготой вэ?
* Хэрэв таны хүүохин сурч байгаа бол хэн зардлыг нь төлдөг вэ?
* Таны хүүохин хэзээ Монголд очихоор төлөвлөж байгаа вэ?

Аялал, билет, даатгал

* Та онгоцны билетээ захиалсан уу?
* Та АНУ-д урд нь зорчиж байсан уу?
* Та урд нь өөр оронд зочилж байсан уу?
* Та урд хэзээ, хэдий хугацаагаар АНУ-д зорчиж байсан бэ?
* Хэрэв та урд нь АНУ-д очиж байсан бол визээ сунгуулсан уу? Сунгасан захиаг харж болох уу?
* Тантай хамт таны эхнэрнөхөр хамт явах уу?
* Та хэзээ явахаар төлөвлөж байгаа вэ?
* Та онгоцны билетээ худалдаж авсан уу?
* Та эрүүл мэндийн даатгалтай юу?
* Танд кредит карт байгаа юу?

Ажил мэргэжил

* Та Монголд ямар ажил эрхэлдэг вэ?
* Таныг АНУ-д байх хугацаанд хэн таны бизнесыг хариуцах вэ?
* Та надад нэрийн хуудсаа үзүүлж чадах уу?
* Та хэрэв ажил хийдэг юм бол АНУ-д хэрхэн зургаан сарын хугацаагаар явах вэ?
* Таны ажлын газрын тодорхойлолтыг үзэж болох уу?
* Та хэзээ тэтгэвэртээ гарсан бэ?
* Та хэдэн төгрөгийн тэтгэвэр авдаг вэ?
* Таны жилийн орлого хэд вэ?
* Таны орлого АНУ-д зорчиход хангалтгүй юм байна. Хэн таны аялалын зардлыг хариуцах вэ?
* Танд Монголд эзэмшил газар, үл хөдлөх хөрөнгө бий юу?
* Та АНУ-д байх хугацаанд хэн таны үл хөдлөх хөрөнгийг харж хандах вэ?
* Та хэдэн хүүхэдтэй вэ?
* Монголд таны хамаатан садан бий юу?
* Та АНУ-д ямар хаяган дээр байх вэ?

Түүнчлэн консул нь танаас “хэрвээ” гэсэн асуултууд тавьж магадгүй. Жишээ нь:

* Хэрвээ та Лас Вегаст хэдэн мянган доллар хожвол яах вэ?
* Хэрэв танд хэн нэгэн нь АНУ-д өндөр цалинтай ажил амлавал яах вэ?
* Хэрэв хэн нэгэн тантай хамтарч бизнес хийх санал тавибал яах вэ?
* Хэрэв та сэтгэлдээ тохирсон хүнтэй танилцаад, тэр чинь хуримаа хийх санал тавибал яах вэ? гэх мэт. Мэдээж эдгээр нь таныг өдсөн, гэнэтийн асуултууд бөгөөд хэрэв та гэнэ алдан үлдэнэ барина хэмээн хариулах аваас танд виз олгохгүй байх магадлалтай.


Thumb_up Thumb_down Сэтгэгдэл үлдээх
Why did you choose the United States of America?
Who is going to pay for your living expenses?
Who is paying for your tuition fee?
If you could wish for anything right at this moment, what would it be?
How long have you been studying English?
Where did you learn English?
What do your parents do?
Who are your parents?
Why are you going to the United States of America?
When did you finish/graduate high school?
What was your undergraduate GPA?
Who was youi childhood hero?
Are you ready to be on your own?
How old are you?
Why did you choose the major you chose?
How long do you intend on staying in the United States of America?
What’s your purpose of going to the United States of America?
What high school did you graduate?
Have you ever been to the USA before?
Where do you live?
Where did you grow up?
How did you learn English?
Do you have enough money to support yourself while in America?
Will you be traveling alone or with others?
What is your date of birth?
Have you ever been outside of Mongolia?
Do you have any health conditions?
Do you have a positive or a negative view on life?
Do you know the goal of the foundation you have chosen?
What do you know about the State you will live in?
Who is your favorite artist?
When will you come back?
Who do you live with?
Do you have relatives in the USA?
Do you have friends in the USA?
What is your passion?
What is your hobby?
What will you do after you get your bachelors degree?
What is your favorite kind of sport and why?
Tell me all you know about the company you made a contract with.
Have you ever been on your own before?
Why do you think/feel you are mature/old enough to be on your own?
What will you do in the USA?
How wil1 you get to the States?
How did you come to choose your profession?
Why did you choose to study the English language?
What was your favorite subject in high school?
What was the date you graduated?
Please tell me a little about where you grew up.
Tell me about a moment in your life that changed you.
What’s your favorite TV show?
What kind of music do you listen to?
What is your dream?
Why did you choose this program?
Who will pay for your travel expenses?
What kind of pets do you prefer?
What’s your phone number?
Compliment!
Do you have any kids?
Are you married?
Why did you choose the college you chose?
How many siblings do you have?
What’s you favorite color?
What is your short and long term goal?
What .do you think about terrorist attacks in the USA?
What kind of cultural difficulties do you expect if you go to the USA?
Do you have a scholarship?
Do you like working in a group or individually?
Tell me what you know about the college you will attend!
Do you think Bush is a good president? Why?
Have you applied for a USA visa before?
Do you speak any other languages besides your native language?
What’s the biggest difference between Mongolia and the USA?
Who is the closest person to you in your family?
What exactly are you excited about?
Please introduce yourself!
Who will pick you up from airport once you get to the USA?
What does TOEFL mean?
What was your TOEFL score?
Where were you born?
What is your parents’ occupation?
What do you like to do in your free time?
How do you usually spend your free time?
What will you do in your free time in the United States?
Have you ever been outside of Mongolian?
What will you do after you return from the States?
What are your career goals?
What do you want to be in the future?
Do you have any work experiences?
Did you visit any other countries?
Have you ever lived somewhere else outside of Mongolia?
How do you feel about going to the USA?
What is your parents’ monthly/annually/yearly income/salary?
What do you know about American history?
How can you prove to me that will come back?
How can you grantee me that you will not remain in America?
Do you intend on working in the USA?
What are you expecting from America that would be useful once you return?
What is your parents’ number?
Why should I give you the USA visa?
What did you do to deserve this scholarship?
Why is /Sponsor Name/ giving you this scholarship?

mandy88

Эрчүүдийг байлдан дагуулах 100 зөвлөгөө буюу ухаалаг эмэгтэй байхын "нууц" Энэ сэдвийн хариултуудыг RSS-ээр хүлээж авах


Хослон амьдрах жамтай хүний хорвоод сайн ханьтай байхыг эрмэлздэггүй эмэгтэй хүн гэж байдаггүй биз ээ. Гэхдээ эмэгтэй хүн хүлээх ёстой гэдэг сэтгэл зүй нэгэнт хуучирч, өөртөө тохирох “сайн” хүнээ олж авахын төлөө хүүхнүүд өөрсдөө идэвхи гаргах болжээ. Ухаалаг бүсгүй нь хүн төрөхдөө л суут ухаантай чигээрээ гардаггүй, харин хүмүүжил, боловсрол гээд олон зүйлийг эзэмшсний эцэст л суут болж чаддаг гэдгийг ойлгодог.
1. зүйл. Эмэгтэй хүн өөрийгөө үнэлдэг байх ёстой Танд байгаа хамгийн үнэтэй зүйл бол өөрийгөө хүндлэх, үнэлэх сэтгэл юм. Та л өөрийгөө хайрлаж, үнэлж чадахгүй бол өөр хэн ч таныг хайрлахгүй гэдгийг сэтгэлзүйчид судалгаагаар тогтоожээ. Таны үнэлэмж доогуур байх тусам таныг дорд үзэх эрчүүдийн тоо ихсэнэ.
2. зүйл. Эмэгтэй хүн бие авч явах чадалтай байх ёстой Эмэгтэй хүн амьдралаа үрэхээргүй ухаалаг, бие авч явах чадалтай, чадвартай байх ёстой. Энэ нь танй хараат бус, чөлөөт байхын баталгаа юм. Ухаалаг эмэгтэй нь сэтгэл хөдлөлдөө бус эрүүл саруул ухаандаа захирагддаг.
3. зүйл. Эр хүнийг сонгохдоо бүү яар…. Ухаалаг эмэгтэй ямар ч нөхцөлд саад болохооргүй, жинхэнэ аз жаргалд хүргэх тийм л эрийг сонгодог. Тэр жижиг сажиг зүйлд гутарч гансраад байдаггүй, амьдралыг бодитойгоор, өөдрөг хардаг, хүнд хэцүү нөхцөлд тус дэм болох чадвартай эрийг илүүд үздэг.
4. зүйл. Жинхэнэ эр хүн ямар байдаг вэ? Эмэгтэй хүнийг аваад явах чадвартай, жинхэнэ эр хүн ямар байдаг вэ? - Түүнийг хэнээс ч юунаас ч авран хамгаалах шаардлагагүй - Түүнд өөрийгөө ойлгоход нь туслах шаардлагагүй - Тэр тийм ч царайлаг биш - Тэр бас үлгэрийн юм шиг баян биш - Тэр нэр хүндийн хойноос бүхнийг умартан зүтгэдэггүй - Тэр секс бэлгэдэл биш - Түүнд танаар эмчлүүлэх зүрх сэтгэлийн гүн шарх байхгүй - Тэр хэзээ ч сээтэгнэж самбаганадаггүй - Тэр тантай дотносон ойртох хүртлээ мөнхийн хайр дурлалын тухай улиглахгүй.
5. зүйл. Өөдгүй эрчүүдээс хол бай Ухаалаг эмэгтэй зовлонд хөтлөх найз нөхөд, эрчүүдээс зайлсхийдэг. Өөрийн нөлөөнд оруулахыг хичээдэг, гомдоосоноо юманд боддоггүй эр хүнээс хол байхыг эрхэмлэдэг.
6. зүйл. Хамгийн түрүүнд өөрийгөө үнэлж цэгнэ Ухаалаг эмэгтэй нь эр хүнтэй танилцаад түүний төлөө юу хийж чадах вэ гэдгээ, мөн тэр эр хүнээс юуг хүсэн хүлээж байгаагаа зөв ойлгуулж яаддаг. Тэрбээр бусдыг төдийгүй өөрийгөө ч үнэн зөв үнэлж чаддаг болохоор өөрийн сул, давуу талыг сайн мэдэж, түүндээ нийцүүлэн хань болох эр хүнээ сонгодог.
7. зүйл. Ганцаараа байх нь зовлон биш Ухаалаг эмэгтэй эр хүнгүй байлаа гээд гутарч гунидаггүй, түүний амьдрал эр хүнгүй байлаа ч аз жаргалтай, хэвийн байдал. Өөрөөр хэлбэр, ухаантай эмэгтэй ганцаардлаа гээд хэн тааралдсантай нь нөхцдөггүй, тэр хэмжүүртээ нийцэх эр хүнийг олтлоо ганцаар байхаас татгалздаггүй.
8. зүйл. Ялагдал болгон туршлага хуримтлуулна. Эр хүнд дурлаад хүлээсэн ялагдал болгон юугаар ч үнэлэшгүй их баялаг мөн. Учир нь та дараа дараагийн тулалдааны тактикаа хэрхэн боловсруулахаа мэддэг болно. Тиймээс сэтгэлээр унаж, гутрахын оронд юун дээр алдсан, яагаад ийм явдал болов гэдэгт эрүүл саруулаар дүн шинжилгээ хийх нь чухал юм.
9. зүйл. Сээтэгнүүр эр таныг хэзээд хуурна. Хэрвээ дурлалт залуу тань үдэшлэг, нийллэг дээр оччихоод бусад хүүхнүүдийг даллан дуудаж байгаа мэт сээтэгнээд байвал тэр таныг хуурахаас хэзээ ч буцахгүй. Хэзээ нэгэн цагт санасандаа хүрнэ гэсэн үг.
10. зүйл. Донжуан сайн эцэг мөн үү? Хэрвээ та үр хүүхэдтэй болохыг хүсдэг бол донжуанууд хамгийн муу эцэг байдаг гэдгийг бүү март. Хэрвээ та ийм хүнтэй ханилвал ханийн түшгийг мэдрэлгүй, амьдралын олон олон нугачаанд ганцаардан бүдрэх болно.
11. зүйл. Ганган эр хань биш. Дэндүү гоёж гангалдаг эр хэзээ ч халамжтай нөхөр, сайн эцэг болдоггүй. Тэд ховор нандин халуун орны ургамал лугаа адил үргэлжийн хайр халамжийг танаас шаардах атлаа өөрөө хүнийг өчүүхэн ч хайрлах чадваргүй байх нь элбэг.
12. зүйл. Хүүхэмсэг эрийг хүмүүжүүлэх боломжгүй. Хэрвээ та хүүхэмсэг эрийг үнэнч, халамжтай хань болгохыг хүсвэл маш их хичээн ажиллах ёстой болно. Хамгийн харамсалтай нь ажлынхаа үр шимийг хүртэж чадахгүй, таны нас бие гүйцэхгүй. Өөрөөр хэлбэл, түүнийг томоожиж, ухаан суухыг харж хэзээ ч харж чадахгүй гэсэн үг. Учир нь нэгэнт сурсан занг өөрчлөнө гэдэг бараг бүтэлгүй зүйл.
13. зүйл. Амьдралаа аюул ослоор дүүрэн болгох гээгүй бол…. Хэрвээ эр хүн адал явдалд дурламтгай, аюул ослоос айдаггүй бол таны гэр бүлийн амьдрал ч адал явдал, аюул ослоор дүүрэн байна. Тэр таныг болон хүүхдүүдээ аз сорьсон тоглоомны бооцоонд тавихаас ч буцахгүй гэсэн үг.
14. зүйл. Хүсэл тачаал толгой цусдана. Хүсэл тачаалдаа хөтлөгдөх нь амьдралаа үрэхийн дохио. Тиймээс ухаалаг эмэгтэй хайр дурлал болон түр зуурын шохоорхол, эелдэг зан болон янагийн халамж, гэр бүлийн аз жаргал болон жолоогүй их хүсэл тачаалыг ялган салгах чадвартай байдаг.
15. зүйл. Ухаалаг эмэгтэй ямар амьдралыг хүсдэг вэ? Ухаалаг эмэгтэй элбэг хангалуун, тав тухтай, энгийн амьдрал нь гэр бүлийн аз жаргалын нэгэн хэсэг гэдийг мэддэг. Тиймээс гэр орноо ч энэ загвараар байгуулахыг хүсдэг.
16. зүйл. Бурханы бэлэг. Бурхан эм хүнд эр хүнийг гүн гүнзгий таньж мэдэх боломж олгохын тулд “болзоо” хэмээх зүйлийг “зохион бүтээснийг” ухаалаг эмэгтэй мэддэг. Тиймээс тэр бүх юмаа баллачихаас өмнө эр хүний сайн муу талуудыг бүгдийг нь мэдэж авахын тулд болзоонд явж, хэсэг хугацаагаар нөхөрлөн найзалж, хүнийг нь сайн таньж авахыг хичээдэг.
17. зүйл. Эр хүнийг таних арга. Хэрвээ та эр хүнийг бүрэн гүйцэд танихыг хүсвэл доорх зүйлийг заавал анхаараарай: - тэр ер нь эмэгтэйчүүдэд хэрхэн хандаж байна? - мөнгөнд яаж ханддаг вэ? - гэр бүлийнхээ талаар юу ярьдаг вэ? - ажил албандаа ямар хандлагатай байдаг? - бусадтай сэтгэл доторхоо хуваалцан ярилцах чадвартай юу? - өөрийгөө хэрхэн үнэлдэг? - хэт их биеэ тоосон юм биш биз? - хариуцлага хүлээх чадвартай юу? - түүний дутагдлууд: тамхи татах, архи уух г.м. - үзэл бодол, чиг хандлага таарч тохирч байна уу? “найз нөхөд, улс төрийн үзэл бодол, шашин шүтлэг, дуртай дургүй зүйл г.м.” - түүний улс төрийн үзэл бодол? - түүний шашны чиг хандлага? - тэр юунд уурлаж бухимддаг вэ? Уурлаад гаж авир гаргадаг уу? - түрүүчийн найз бүсгүйчүүддээ хэрхэн ханддаг бол? Хэрвээ та эдгээрийн дийлэнх олонхд нь сөрөг хариулт өгвөл ямар хүнтэй учирсанаа ойлгох биз ээ. Танд тохирох хүн биш байгаа биз?
18. зүйл. Эрчүүдийг гаднаас нь хараад дүгнэх буруу. Ухаалаг эмэгтэй эр хүнийг гаднаас нь хараад шууд дүгнэх боломжгүй гэдгийг мэддэг. Хүүхэмсэг эр ч томоотой хүний дүр эсгэж болон гэдгийг ойлгодог. Тиймээс ч хүнийг сайн таньж мэдэхэд хугацаа хэрэгтэй байдаг.
19. зүйл. Эхнэртэй хүнтэй орооцолдвол…. Ухаалаг эмэгтэй эхнэртэй хүнтэй хэзээ ч орооцолдохгүй. Учир нь далайн эрэгт өнгөрөөсөн жаргалтай ганц өдрийн тухай дурсамж бямба гаригийн орой болгон түүнийг хүлээж, эхнэртэйгээ хэрхэн эрхэлж байгаа бол хэмээн төсөөлөх тэр зовлон гунигийг нөхөхгүй гэдгийг мэддэг.
20. зүйл. Хуурамч эр. Хэрвээ эр хүн эхнэрээ хуурч байгаа бол хэзээ нэгэн цагт таныг ч бас хуурна. Тийм эрчүүд голлон эхнэр нь түүнийг ойлгодоггүй, эсвэл нөхцөл байдлын улмаас л гэрлэсэн хэмээн буруушаана. Түүний яриаг үнэн гэж бодвол өчнөөн удаан ханилсан эхнэр нь түүнийг ойлгож хайрлахгүй байхад та яаж чадах юм бэ?
21. зүйл. Эхнэртэйгээ муудалцаад… Эхнэртэйгээ муудалцсан эр хүн сэтгэлээ сэргээхийн тулд тааралдсан ганц бие эмэгтэйг ашигладаг. Эр хүн нууц амраг нь илүү ихийг шаардаад эхлэхэд эхнэрийнхээ “хормойд” нуугддаг.
22. зүйл. Хаяад явсан эр ирэх үү? Нэгэнт хаяад явсан эр хүн дахиж эргэн ирэхгүй гэдэг гашуун үнэнийг бүү март. Ирсэн ч хагарсан шаазан эргэж эвлэрдэггүй гэдэг үгийг бүү март. Нэг хаяад явж чадсан хүн дахиад явахгүй гэж баталгаагүй.
23. зүйл. Нууц амраг байх нь тэнэг хэрэг. Ухаалаг эмэгтэй нь “ганцаараа явсанаас хэн нэгний нууц амраг байх, эр хүний дэргэд байсан цагт л эм хүн өөрийгөө мэдэрдэг” гэж бодох нь тэнэг хэрэг гэдийг мэддэг.
24. зүйл. Байгаа бүхнээ бүү барь. Өөртөө итгэлтэй байхын тулд хайртай залуудаа юуг өгч чадах вэ гэдгээ мэддэг байх ёстой, мөн түүнийгээ юу юугүй гаргаад барьчихаж болохгүй гэдгийг ухаалаг эмэгтэйчүүд мэддэг. Өөрөөр хэлбэл, амьдралаа холбоно гэдэгтээ бүрэн итгэлтэй болоогүй цагтаа тэр эр хүнтэй нэг оронд орохгүй. Нандин бүхнээ насан туршийн ханьдаа зориулах ёстой гэдэгтээ зуун хувь санал нийлдэг.
25. зүйл. Хөөрхөн хүүхнүүдийн алдаа. Гоо үзэсгэлэнтэй, өндөр боловсролтой эмэгтэйчүүдэд өөрийгөө хүндлэх, үнэхэл чадвар дутагддагаас амьдралыг нь баллах өөдгүй эртэй дотносох нь элбэг байдаг. Ямар ч нөхцөлд бүсгүй хүн нэр төрөө эрхэмлэх чанараа гээж болохгүй.
26. зүйл. Эр хүнд итгэхээр эрхий хуруундаа итгэ. Эр хүнд итгэхээр эрхий хуруундаа итгэ гэсэн үнэн үг байдаг. Ханилах хүнээ анх хараад тодорхойлох боломжгүйг бүү март. Эр хүний хэлсэн ярьсан нь батлагдах хүртэл тэвчээртэй хүлээж сур. Эрт орой хэзээ нэгэн цагт үнэн илэрдэг болохоор хүлээцтэй байсаныхаа шагналыг та заавал хүртэнэ.
27. зүйл. Сайн мууг ялгаж сур. Ухаалаг эмэгтэй хүний сайн, мууг үргэлж ялгах чадвартай байдаг. Мууг нь мэдсээр байж “засрах байх” гэсэн хоосон горьдлогоор өөрийгөө хуурдаггүй.
28. зүйл. Дэгээдээд авбал зохих эр. Эмэгтэй хүн заримдаа дэндүү харалган байдаг болохоор сайн хүнийг танихгүй алдах нь бий. Хэрвээ таны эргэн тойронд энгийн амьдралтай, шударгаар хөдөлмөрлөн хоолоо олдог, амьтанд хайртай эр хүн байвал дэгээдээд ав. Учир нь хүний хань байх чадвартай эр хүн өмнөө бодит зорилготой байдаг ба тэр хорвоог бүхэлд нь байлдан дагуулахыг хэзээ ч боддоггүй. Гэхдээ өөрийн боломж бололцоог ашиглан юуг ч гэсэн тэр чин сэтгэлээсээ сайн хийхийг хүснэ. Тэр адил үзэл бодолтой, таарч тохирох эмэгтэйд л сэтгэлээ өгнө үү гэхээс хэн тааралдсанд нь дурлаад байхгүй.
29. зүйл. Жинхэнэ эр хүн эрх тэгш байдлыг хүсдэг. Жинхэнэ эр хүн эмэгтэй хүнийг дарлан захирч байхыг хэзээ ч хүсдэггүй. Тэр эхнэртэйгээ эрх тэгш харьцахыг бодно.
30. зүйл. Жинхэнэ эр хүн эмэгтэй хүнийг ашиглахгүй. Жинхэнэ эр хүн эмэгтэй хүний толгойг эргүүлэн, өөртөө дурлуулаад, дараа нь хүссэнээрээ хөтөлж залахыг хэзээ ч бодохгүй. Түүний танд санаа тавих нь эв дүйгүй гэмээр боловч чин сэтгэлийн хандлагатай байдгаараа онцлог.
31. зүйл. Хоосон амалдаггүй эр жинхэнэ эр хүн мөн. Жинхэнэ эр хүн хэзээ ч, юуг ч хий хоосон гайхуулдаггүй, амалдаггүй. Гэхдээ таныг аз жаргалтай байлгахын тулд юуг ч хийхэд бэлэн байх болно.
32. зүйл. Тэвчээртэй сонсох нь хайртайн шинж. Жинхэнэ эр хүн эмэгтэй хүний хэлж ярихыг хүлээцтэй, тэвчээртэй сонсч чаддаг. Таны үгийг, тэвчээртэй сонсож, таныг ойлгохыг хичээж байгаа бол таны оронд өөрийгөө тавьж үзэх чадвартай бол тэр эр хүн танд хайртай гэсэн үг.
33. зүйл. Үүрэг хариуцлага…. Жинхэнэ эр хүн үүрэг хариуцлагаас хэзээ ч зайлсхийхгүй. Тэр гэр бүл, эхнэр хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарладаг, мөн хариуцлагаас хэзээ ч зайлсхийдэггүй, бусдад үүрүүлэхийг боддоггүй.
34. зүйл. Ухаалаг эр. Жинхэнэ эр хүний санаа бодол нь ч зөв байдаг. Тэр өөртөө төдийгүй хайртай бүсгүйдээ ч сайн сайхныг үргэлж хүснэ. Тэр өөрийн үзэл бодлоо “ганцхан минийх зөв” хэмээн хамгаалан зүтгэхээс ч зайлсхийнэ. Ийм эрийг ухаантайд, харин өөрөө ийм хүнтэй таарсан бол өөрийгөө азтайд тооцож болно шүү.
35. зүйл. Тантай амьдрах чин хүсэлтэй эр ямар байх вэ? - харилцаагаа улам гүнзгийрүүлэн, яагаа ч үгүй атлаа оронд орохыг урьтал болгон яарахгүй. - авьяас билэг, мэдлэг боловсролоороо таныг дарамтлах гэж оролдохгүй. - түүний үйлдэл бүр хоосон мөрөөдөл дээр биш, бодит амьдралд тулгуурласан байдаг. - жинхэнэ хайр дурлал бол хамгийн түрүүнд харилцан үүрэг хүлээлцэх явдал, тэгэхдээ насан туршийн үүрэг гэдгийг мэддэг болохоор энэ асуудалд хөнгөн хуумгай ханддаггүй. - хэлсэнээ хийж чадна гэдгээ мэдэхээс нааш хоосон ам гардаггүй. - элдэв бэлэг сэлт, ирүүл тулаан, гоё үгтэй захиа, хайрын шүлэггүйгээр харьцаагаа хөгжүүлж чаддаг.
36. зүйл. Агшин зуурын дурлал хурдан алга болдог. Агшин зуур дурлачихдаг эрчүүд амархан хөрдөг гэдгийг ухаалаг эмэгтэй мэдэх ёстой. Жинхэнэ хайр дурлалд урт удаан хугацаа хэрэгтэй. Хоёр долоо хоног ч, хоёр сар ч бага хугацаа.
37. зүйл. Туршлагатай эр. Эмэгтэй хүнийг эвлэгхэн эргүүлж байгаа эр энэ тал дээр маш их баялаг туршлагатай гэсэн үг. Хэрвээ тэр эмэгтэй хүнд “би чамд хайртай” гэж хэлэхээс ичиж зовдоггүй бол энэ үгсийг урьд өмнө нь олон ч хүнд хэлсэний шинж.
38. зүйл. Үнэнч хүн үгэндээ харам. Үнэн сэгэлээсээ хайрлаж дурласан хүн “би чамд хайртай” гэж хэлэх боловч амнаас нь алт унах гээд байгаа юм шиг хэлэхдээ харам байдаг. Тэр байгаа байдлаараа, танд хандаж байгаа хандлагаараа л хайр сэтгэлээ түрүүлэн илчилэн үү гэхээс яаран ам алдахгүй.
39. зүйл. Харьцаагаа сунжруул. Хэрвээ та саяхан танилцсан эрийг ямар хүн бэ гэдгийг нь мэдэхийг хүсвэл харьцаагаа гүнзгийрүүлэлгүй, сунжруулах нь хамгийн сайн арга мөн. Сунжруулна гэдэг нь татгалзана гэсэн үг бус, харин бие биенээ, сэтгэл доторхоо уудлан мэдэлцэхэд илүү их цаг зарна гэсэн үг.
40. зүйл. Хэрвээ эр хүн. - Биеэ авч явах байдлаараа бус, харин хийсэн хоолоороо таны дургүйг хүргэдэг бол. - Чалчаа боловч өөрийнхөө тухай үргэлж ярьдаггүй бол. - Таны өдөр тутмын ажил амьдралын талаар маргадаг боловч найз хүүхнийг тань эргүүлж болох, эсэх талаар ярилцдаггүй бол. - Таныг юуг, яаж хийж байгааг шалгадаггүй бол. - Фрейдийн ч шийдвэрлэж чадахааргүй асуудлыг шийдэх гэж зүтгэлгүйгээр энгийн амьдралтай холбоотой зүйлсийг ярьдаг бол. - Утас болон байрныхаа төлбөрийг цаг хугацаанд нь тушаадаг бол. - Үс нь унаж, толгой нь халзарч байгаа ч түүнийгээ эмгэнэл болгодоггүй бол. - Танай гэр бүлийнхээтэй бүгдтэй нь сайн харьцаатай бол “боломжийн” эр дэргэд тань байна гэсэн үг.
41. зүйл. Хань, дайснаа ялгах арга. Ухаалаг эмэгтэй насан туршийн хань болох хүнийг насан туршийн дайсан болох этгээдээс ялган салгаж чаддаг. Хэрвээ эр хүн. - Таныг уруулаа будахаас илүү ихээр эм уудаг бол. - “24”-өөрөө “форд”-ыг ч гүйцэж түрүүлнэ гэж гайхуулдаг бол. - Маркиз де Садыг “сексийн садист хандлагын эцэг гэддэг” маш өвөрмөц хүн байсан гэж үздэг бол. - Урьд төрөлдөө эртний Египетэд дайчин эр байсан гэж ярьж, түүндээ итгэдэг бол. - Таныг ховсдон эрхэндээ оруулахыг хичээдэг бол. - үр хүүхэдтэй ч тэдэнтэйгээ уулзахыг хүсдэггүй бол, эсвэл хүүхдүүд нь түүнийг тоодоггүй гэж ярьдаг бол. - Таны бие бялдрын үзэмж, галбирт үргэлж “санаа” тавьж, сайжруулахыг шаарддаг бол. - Өр зээл нэхэгчид нь найз нөхдөөс нь олон бол. - Хуучин эхнэрүүд, найз хүүхнүүдийнх нь тоо таны гоёлын даашинзны тооноос илүү бол. - Баар зоогийн газрын үйлчлэгч нарыг нэр усаар нь мэддэг бол. - Танаас болон таны найз нөхдөөс мөнгө зээлэхийг оролддог бол. - Таныг мөрдөж мөшгидөг бол. - Оронд ормогцоо зөвхөн өөрийн ханамж жаргалыг боддог бол. - Оршин суух хаягаа ойр ойрхон сольдог бол. - Ямар аргаар мөнгө олж амьдардагаа ярьдаггүй бол. - Таныг эцэг эхтэйгээ танилцуулахыг хичээхгүй бол. - Урьдын эхнэр буюу найз хүүхнээ үзэн яддаг гэж ярьдаг бол. - Хамаатнуудтайгаа харьцаа муу бол таны амьдралыг “сүйтгэгч” дэргэд тань байна гэдгийг анхаар.
42. зүйл. Муу хүн муугаараа үлддэг. Ухаалаг эмэгтэй муу хүн муугаараа үлддэг гэдгийг, хичнээн сайн байлаа ч өөрчлөгдөхгүй гэдгийг мэддэг болохоор муу эрчүүдээс хол явдаг.
43. зүйл. Өөрийгөө бусдаас илүү гэж бүү бод. Эр хүн чамтай бусдаас өөрөөр амьдарна, бусдаас өөрөөр харьцана гэдэгт итгэх хэрэггүй. “Сурсан занг сураар боож болохгүй” гэдэг шүү дээ. Хэрвээ тэр “түрүүчийн эхнэр маань намайг алахыг завдсан” гэж ярьвал танд ч гэсэн түүнийг “алмаар” санагдах үе ирнэ гэдгийг бүү март.
44. зүйл. Мэхлэгчид хэзээд байдаг. Та хичнээн ухаантай, мундаг байлаа ч таныг мэхлэн өөртөө дурлуулах, сэтгэл зүрхийг тань тарчлаах эр хүн байдаг гэдгийг санаж болгоомжил.
45. зүйл. Эр хүнийг. - Би хариуцлага үүрч чадахгүй. - Хэзээ ч, Хэнд ч, дурлаж байгаагүй. - Хол юманд явах гэж байгаа. - Түрүүчийн эхнэр буюу нууц амрагт маань намайг үзэн ядах шалтгаан бий. - Өөрөө өөрийгөө ч ойлгохгүй байна. - Өөрөө өөртөө таалагддаггүй. - Санаанд таарах ажил олдохгүй байна. - Бие муутай тул баахан эмчлүүлэх хэрэгтэй байна, гэх мэтээр ярихад нь ухаалаг эмэгтэй хэзээ ч эргэлздэггүй. Тиймээс түүний ярьсаныг шалгаж, нягтлах гэж, түүнд туслах гэж үнэтэй цагаа дэмий гарздахгүй.
46. зүйл. Юу хүсээд байгаагаа мэддэггүй эрэгтэй…….. Юу хүсээд байгаагаа мэддэггүй эрд юу ч хэрэггүй байдаг гэдэгт ухаалаг эмэгтэй итгэдэг.
47. зүйл. Гэмтнүүдээс хол яв. Хэрвээ та амар тайван амьдрахыг хүсдэг бол мөрийтэй тоглоомчин, хулгайч дээрэмчин, “атаман” эрчүүдээс хол бай. Тэд өөрсдийн амь насаа ч хайрлахгүй дэнчин тавьдаг юм чинь таныг ч гаргуунд гаргахаас буцахгүй.
48. зүйл. Романтик эр. Хэрвээ таны дөнгөж танилцсан эр дэндүү романтик санагдвал тэр бодит амьдралаас дэндүү тасархай, хамтын амьдралын талаар тодорхой бодолгүй байна гэсэн үг. Та маргаашийн хоолны мөнгөө яая даа гэж зовж байхад тэр сансрын уудмаар хамтдаа аялах тухай мөрөөдөж суух болно. Танд ийм хань хэрэгтэй гэж үү?
49. зүйл. Сонголт хийхдээ. Хэрвээ та бат бэх, амар амгалан гэр бүлтэй болохыг хүсч байвал үүргээ биелүүлж, хариуцлагаа хүлээх чадвартай, амьдралын ямар ч хүнд хэцүү нөхцөлд танд тулгуур болж чадах, таны болон гэр бүлийнхээ ашиг сонирхлыг өөрийнхөөсөө дээгүүрт тавьж чаддаг тийм л хүнийг сонгоорой.
50. зүйл. Хэрвээ танд. - Хайрттайгаа байх нь сайхан санагдахаас илүү хэцүү байдаг бол. - Та түүнийг алдахвий хэмээн маш их айдагаас өөр юуг ч бодож чаддаггүй бол. - Тэр эмэгтэй хүний бардам занг хүндлэхгүй, таныг “доош нь” хийж, дорд үздэг бол. - Та түүнд хичнээн зовж байгаагаа яривч тэр огт тоодоггүй, өөрийгөө өөрчлөхийг эрмэлздэггүй бол. - Таныг ямар нэгэн аргаар баярлуулахыг хичээдэггүй бол. - Танд өнөөдрөөрөө амьдрахаас илүү өнгөрснөө дурсах нь жаргалтай санагддаг бол. - Тэр таны хардалтыг төрүүлэх зүйл хийдэг бол. - Тэр илүү их чөлөөтэй, өөрийнхөөрөө баймаар байна гэж үглэдэг бол энэ эр таньд хань болохгүй. Түүнийг шулуухан хаях нь зөв шүү.
51. зүйл. Хайр, гуниг хоёр нэг зүйл биш. Ухаалаг эмэгтэй хайр дурлал болон гуниг гутрал хоёрыг нэг л зүйл гэж боддоггүй. Тиймээс таныг гуньж гутрахад хүргэж буй эр хүн бол яав ч танд тохирох хүн биш.
52. зүйл. Ухаалаг эмэгтэй. - Хурим, оршуулган дээр л уйлахаас бямба гаригийн орой ганцаар гансарч уйлдаггүй. - Гомдоож зовоож байгаа хүнийг хайрлах нь өөрийгөө хайрлахгүй байгаа хэрэг гэж үздэг. - Хардалт бол эр хүний сэтгэл, санаа зорилгын хэмжүүр биш гэдгийг мэддэг эмэгтэйг ухаантай эмэгтэй гэнэ.
53. зүйл. Живэгчийг аврах гэвэл…… Хэрвээ та амьдралын далайд хөл алдан живж байгаа эрийг аврахыг хүсвэл өөрөө ч хөл алдаж хамтдаа живж болон гэдгийг урьдаар бодоод үз.
54. зүйл. Хэрвээ эр хүн. - Элдэв хүндрэл бэрхшээлгүй амьдардаг бол. - Амьдралдаа сэтгэл хангалуун байдаг бол. - Найз бүсгүйгээрээ элдэв асуудлыг шийдвэрлүүлэх гэж оролддоггүй бол. - Амалсандаа хүрдэг бол. - Шархадсан араатны дүрд тоглодоггүй бол ухаалаг эмэгтэйн хайр хүндэтгэлийг хүлээдэг. Ухаалаг эмэгтэйд ч үүнийг ойлгож дүгнэх ухаан бас байх ёстой.
55. зүйл. Өрөвдөх хэрэгтэй юу? Өрөвдөх нь хайр дурлалд муу туслагч. Хүн болгонд шийдвэрлэвэл зохих өөрийн гэсэн асуудлууд байдаг байхад бусдынхыг, тэр дундаа эр хүний бэрхшээлийг эм хүн хэрхэн шийдвэрлэх билээ?
56. зүйл. Дандаа өөдгүй эр таардаг бол. Хэрвээ танд дандаа өөдгүй эрчүүд таарч байдаг бол гол буруутан нь та өөрөө л гэсэн үг. Учир нь та эр хүнийг танихдаа тааруу төдийгүй ганцаардахаас айгаад л тааралдсантайгаа ханилчихдагаас алддаг.
57. зүйл. Халамжлах, хараат байх хоёр. Бие биенээ халамжлах болон харилцан хараат байдалд орох хоёрын хооронд том ялгаа байдаг. Хартай, эзэрхэг эрийг эмэгтэй хүн халамжилж байгаа нь энэ гэж ойлгож амьдралдаа алддаг.
58. зүйл. Хэрвээ та тусч бол. Хэрвээ та үргэлж л хэн нэгэнд туслах гэж, эсвэл хэн нэгийг аврах гэж эрмэлздэг бол та өөрийгөө анхаарах цаг болжээ гэсэн үг. Хэрвээ та үнэхээр л амьдралаа бусдын төлөө зориулахаар шийдсэн бол нийгмийн халамжийн салбарт ажилд орж, гаргасан хичээл зүтгэлийнхээ төлөө хөлс мөнгө авч байх ёстой.
59. зүйл. Эвдэрсэн эрийг засч болох уу? Үнэн ч сайн эмэгтэйн халамж хайр нэгэнт эвдэрсэн эрийг засч залруулж чадахгүй. Учир нь ийм эрд хар шөл биш, харин сэтгэл зүйч эмчийн туслалцаа хэрэгтэй.
60. зүйл. Хэзээ? Хэнтэй? Хаана? Ухаалаг эмэгтэй хэзээ, хэнтэй оронд орох ёстойгоо сайн мэддэг.
61. зүйл. Юуны тулд? Эр хүнтэй нэг оронд орохоос өмнө “Энэ хэн бэ, би түүнийг сайн мэдэх билүү? Юуны тулд? Яах гэж?” гэсэн гурван асуултанд өөртөө хариулт өгөх нь ухаалаг эмэгтэйн зарчим.
62. зүйл. Эвгүй байдалд орохгүйн тулд…… эр хүнтэй дотносон ойртох нь та хоёрын харьцааг бүхэл талаар эмзэг болгодог. Тиймээс та өөрийн үнэ цэнийг алдаж, эвгүй байдалд орохгүйн тулд унтахаасаа өмнө тэр таны итгэл даах хүн мөн, эсэхийг нягтлах. Эр хүн танд таалагдлаа гээд, түүнийг өөртөө уяхын тулд хүссэн болгоныг нь хийх явдал бол эмэгтэй хүний хамгийн том алдаа юм.
63. зүйл. Хүсч байгаа эсэхээ мэдэхээс нааш харьцаанд бүү ор. Хэрвээ эр хүн таныг чин сэтгэлээсээ сонирхож, цаашдаа ямар нэгэн зүйлд хүрэх зорилготой бол оронд орохгүйгээр түр хүлээхээс татгалзахгүй. Эмэгтэй хүн сексгүй л бол харилцаа гүнзгийрэхгүй гэж үздэгээс алддаг. Мэдээж эр эмийн харьцаа нь хоёр хүнийг улам дотносуулан гүнзгийрүүлдэг нь үнэн боловч ухаалаг эмэгтэй өөрөө үнэхээр хүсч байгаа эсэхээ баттай мэдэхээс нааш харьцаанд ордоггүй.
64. зүйл. Нуух юмтай эр гэртээ утасгүй гэнэ. Гэртээ утасгүй гэж ярьж байгаа эр хүнд нуух зүйл байна гэсэн үг. Тухайлбал, эхнэр, эсвэл найз бүсгүй г.м. Танд олдохгүй байгаа эр хүн “Чамайг би өөртөө ойртуулахгүй” гэж байгаа хэрэг. Олоход амаргүй эрийг хажуудаа тогтоох ч амаргүй байх болно.
65. зүйл. Хайрт хань сураггүй болчихвол. Хэрвээ хайртай хүн тань гэнэт сураггүй алга болчихвол энэ таны буруу биш, харин тэр өөрөө л ямар нэгэн “но”-той гэсэн үг. Түүнд танаас нууц байсан ямар нэгэн зүйл байгаа болохоор тэр танд үнэнийг хэлэлгүй, хэл сураггүй алга болж чадаж байна гэсэн үг.
66. зүйл. Хэрвээ эр хүн. - Утсаар ярихаа больвол. - Хэлсэн цагтаа ирэхгүй бол. - Амалсан цагтаа таньруу утасдахгүй бол. - Тантай хами байх төлөвлөгөөгөө байнга, гэнэт өөрчилдөг бол. - Амалсандаа гүйцээдэггүй бол тэр танд хайргүй төдийгүй таарч тохирох хүн биш гэсэн үг.
67. зүйл. Цаг барьдаггүй эрийг бүү үнэл Цаг барьдаггүй эр хүн утасных нь дугаарыг бичсэн цаасны үнэд ч хүрэхгүй. Амалсан цагтаа утсаар ярьдаггүй, ирдэггүй эр хүн таныг үнэхээр сонирхож байгаа хэрэг биш. Та түүнд ямар нэг муу юм тохиолдсон, эсвэл хаа нэгтээ өвчтэй хэвтэж байгаа хэмээн өрөвдөх хэрэггүй. Танд үнэхээр хайртай бол сэтгэлийг тань зовоохыг хүсэхгүй тул ямар нэгэн аргаар танд мэдэгдэнэ.
68. зүйл. Гэнэт алга бологч……. Гэнэт алга болсон эр хүн таныг огт санаандгүй байхад гэнэт гарч ирэх нь бий. Тэр таныг өөрийг нь мартаж уу, үгүй юу, боломжтой бол тантай дахин жаахан зугаацахаар ирж байгаа нь тэр. Ухаалаг эмэгтэйд үүнийг ялган салгаж ойлгох чадвар байх ёстой.
69. зүйл. Хоёрын хооронд эртэй байсанаас…… ганц бие эмэгтэйн давуу тал гэвэл зав чөлөөтэй бүхий л цагаа өөртөө, гоо сайхандаа, эрдэм мэдлэгээ дээшлүүлэхэд, мөн найз нөхөд, аав ээждээ зориулах боломжтой болдогт оршино. Тиймээс хоёрын хооронд эртэй байснаас ганцаар байсан нь хамаагүй дээр гэж ихэнх ухаалаг эмэгтэйчүүд үздэг.
70. зүйл. Ухаалаг эмэгтэй. - Амьдрал нь бүрэн цэгцэрсэн гэж үзвэл. - Түүний хайртай эр аймшгийн киноны гол дүр шиг биш гэдэгт итгэсэн бол. - Хайр дурлал нь бодит байдлын үнэлэмж болж чадна гэж үзвэл. - Эр хүнийг чинь сэтгэлээсээ хандаж байгаад итгэлтэй байвал. - Үзэл бодол, ашиг сонирхлын хүрээ нь нийцэж байвал сая тэр эр хүнийг сонгоно.
71. зүйл. Халамжгүй ханьтай байсанаас. Ухаалаг эмэгтэй ганцаардахаас хэзээ ч айдаггүй. Хайртай хүнтэйгээ хамт байлаа ч халамж түшгийг нь мэдрэхгүй ганцаардсанаас ганцаараа дураараа амьдрахыг илүүд үзнэ.
72. зүйл. Эр хүний тогтворгүй зан. Эр хүний тогтворгүй зан гэдэг бол хэцүү асуудал болохоор эмэгтэй хүн тэр болгон түүнийг шийдвэрлэж чадахгүй гэдгийг ухаалаг эмэгтэй мэддэг.
73. зүйл. Мэхлүүлсэн эмэгтэй. Хайртдаа мэхлүүлсэн эмэгтэй хүн яахаа мэдэхээ байж, гомддог. Харин дараагийн шатанд өөрөөсөө болон хоорондын харьцаанаас бурууг хайж эхэлнэ. Гэтэл эр хүний энэ араншинг өөртэйгээ холбож үзэх нь эмэгтэй хүний хамгийн том алдаануудын нэг. Та муу муухай болоод тэр таныг мэхэлсэн хэрэг биш. Харин тэр өөдгүй эр бол таныг хуурсан хэрэг.
74. зүйл. Адал явдал хайгч эрчүүд. Зарим эрд хажууд нь ямар ч эмэгтэй байсан хуурч мэхлэн, араар нь тавьсаар явдаг. Тэдний хувьд шинэ амраг нь царайлаг эсэх, түүндээ хайртай эсэх огт хамаагүй байдаг. Тэд шинэ адал явдал, шинэ содон мэдрэмж хайж явдаг. Зарим нь бүр цуглуулагчид байдаг гээч. Өөрийнялан дийлсэн эмэгтэйчүүдийг жагсаан бичиж явдаг эр хүн ч байдаг юм шүү.
75. зүйл. Завхай эрээс зугт. Хэрвээ та завхай эртэй учирсан бол таны нэн тэргүүнд авах арга хэмжээ түүнийг дуртай зүг рүү нь явуулах, тэгээд түүнээс аль болох хол байх.
76. зүйл. Үнэнч биш эр. Хэрвээ эр хүн өөр эмэгтэйд үнэнч байгаагүй бол танд ч үнэнч байхгүй гэсэн үг. Тиймээс иймэрхүү шалтгаанаар түрүүчийн амрагаасаа салсан эр хүн танд ч хань болохгүйг бүү март.
77. зүйл. Завхай эрийг засах аргагүй. Завхай эрийг яаж ч хичээгээд засч болдоггүй гэдгийг ухаалаг эмэгтэй мэднэ. Ихэнх явдалтай эрчүүд ганцхан эмэгтэйгээр хайрлуулах хүсэлтэй гэж ярьдаг, гэтэл энэ бол оргүй худал үг.
78. зүйл. Сүүлрээд баригдчихвал эр хүн гэдгээ мэдэрдэг эрчүүд ч байдаг. Ихэнх явдалтай эрчүүд амрагтаа баригдахаас айдаггүй, учир нь ингэх нь тэрэнд илүү их хурц мэдрэмж төрүүлдэгт оршино. Зарим нь сая л өөрийгөө эр хүн гэж мэдэрдэг.
79. зүйл. Дур хүслээ хянах чадваргүй эр. Өөрийн бэлгийн дур хүслийг хянах чадваргүй эр хүнийг дагах нь аюултай, осолтой хэрэг.
80. зүйл. Өмнөх амьдралыг нь судал. Найз залуугийнхаа өмнөх амьдралын тухай яриаг анхааралтай чагна. Тэгвэл та түүнийг таньж мэдэхээс гадна цаашдаа та хоёрын харьцаа хэрхэн өрнөж болохыг урьдчилан мэдэж авна.
81. зүйл. Бусдыг шүүмжлэгч эр……. Бусад залуусыг завхай хэмээн шүүмжилдэг эрийн хувьд өөрөө тийм явдалд орооцолддоггүй гэсэн үг биш ээ. Харин ч бүр эсэргээр байх магадлалтай.
82. зүйл. Хардалт Хардалт хоёр шалтгаанаар үүсдэг. Нэгдэх нь хайртай залуу тань хардуулахаар зүйл хийсэн үед, хоёрдох нь таны зөн совин, мэдрэмжээс үүдэлтэй. Гэтэл төсөөлж байгаа зүйл бодит байдалтай нийцэх явдал цөөн бус гардаг. Тиймээс хардалтаа үндэслэлтэй, эсэхийг шалгах нь зүйтэй.
83. зүйл. Харьцаагаа нягтал. Амраг залуугаа хардах хэрэг гарвал түүнийг болон харьцаагаа сайтар нягтлахын дохио мөн гэдгийг ухаантай эмэгтэйчүүд мэддэг.
84. зүйл. Үнэнч байх. Гэрлэлт, сүй тавих, дотносон найзлах гэсэн ойлголтуудын хүрээнд үнэнч байх явдал чухал байр суурь эзэлдэг гэдгийг амраг тань хүлээн зөвшөөрч байна уу гэдгийг нягталсаны дараа хардах ёстой гэж ухаалаг эмэгтэй үздэг.
85. зүйл. Манлайлахыг эрмэлзэгчээс хол бай. Ухаалаг эмэгтэй үргэлж манлайлахыг эрмэлздэг, хэзээд, юунд ч бэлэн зэлэн эрээс болгоомжлох ёстойгоо ойлгодог. Учир нь тийм эрчүүд үргэлж шударга “тоглохгүй”.
86. зүйл. Хорвоог захирахыг хүсэгч эр. Хорвоог захирахыг хүсдэг эр таныг ч дарамтлан эрхэндээ байлгахыг бодно. Эрх мэдэлд хүрэхийг хүсч байдаг эрчүүдийн хувьд хайр дурлал хоёрдугаар зүйл.
87. зүйл. Төрийн зүтгэлтэн хэрэгтэй юу? Шөнийн гурван цагт хүүхэд тань уйлахад үргэлж хажууд тань байдаг хүн хэрэгтэй болохоос гадаад оронд улс орны түвшний асуудал шийдвэрлэж суудаг эр хэрэггүй гэдгийг ухаалаг эмэгтэй мэднэ.
88. зүйл. Мундаг эрийн ард. Эр чадалтай, “мундаг” эрчүүдийн ард ганцаардсан, халамж дутагдсан эмэгтэйчүүд байдаг гэдгийг ухаалаг эмэгтэй мэддэг болохоор түүнд наанаа “мундаг” харагддаг эр хэрэггүй.
89. зүйл. Сэргэх үе хэрэгтэй юү? Хайртаасаа салсаны дараа эмэгтэй хүнд сэргэх, тайвшрах үе заавал хэрэгтэй болдогийг ухаалаг эмэгтэйчүүд мэднэ. Тиймээс хэн нэгэнтэй дахин дотносохоор яардаггүй.
90. зүйл. Эмэгтэй хүн ганцаар хоцорсоны дараа. - Яахаа ч мэдэхээ байж, гутарна. Гэтэл та өөрийгөө хамгаалж сурах ёстой. - Хайртай байсан хүнээ харааж зүхнэ, үзэн ядна. Харин бусад бүх эрийг түүнтэй адилтган үзэж, хандаж болохгүй. - Та цаашид хаашаа алхахаа мэдэхгүй байгаа тул хоёрдмол утгатай байдалд орохоос зайлсхийх ёстой. - Өөртөө итгэлгүй болдог тул аливаад өөнтөгч ханддаг. - Бусдын хайр халамж, ойлголцол багагүй хэрэг болох тул өөдгүй эрд амархан дасах боломжтой байдаг.
91. зүйл. Дотно харьцаа юунаас эхэлдэг вэ? Орчин үед ойр дотно харьцаа нь үнсэлтээс бус, харин бэлгийн замын өвчнөөс хамгаалах аргын тухай ярианаас эхэлдэг болсныг ухаалаг эмэгтэй бүр мэддэг. Тиймээс та амрагаасаа сексийнх нь амьдралын талаар асуухаас бүү зов.
92. зүйл. Хэрвээ эр хүн танд үнэхээр хайртай бол. - Өвчлөх магадлалыг багасгахын тулд хамгаалалтын ямар ч хэрэгслийг ашиглахыг зөвшөөрнө. - Бэлгийн харьцаанд орохоос өмнө цусны шинжилгээ хийлгэж, хариуг нь гартал хүлээнэ. - Бэлгийн замын өвчтэй бол илэн далангүй хэлж, хайртай хүнээ өчлүүлэхээс сэргийлнэ. - Үнэнч байх эрмэлзэлтэй байна. - Хэрвээ эр хүн энэ зүйлүүдийн алийг нь ч биелүүлэхээс татгалзах юм бол түүнээс хол байх хэрэгтэй. Садар самуун биш бол ямар ч хүн өнгөний өвчин авахаас болгоомжилно.
93. зүйл. Жирэмслэлт Жирэмслэлт нь хамтын амьдралаас эхлэх хамгийн сайн арга биш. Эр хүн жирэмслэлттэй холбоотой бүхий л асуудлыг эмэгтэй хүн өөрөө мэдэж шийдвэрлэх ёстой гэж үздэг.
94. зүйл. Мулгуу эр доош татна. Өөртөө итгэлгүй, мулгуу эр өөрийгөө өөд нь татаж, таны түвшинд очихын оронд таныг доош нь дарж, өөртэйгээ адил болгохыг эрмэлзэнэ. Зөвхөн энэ үзэл бодлоос гэр бүлийн хүрээнд хүчирхийлэл гардаг.
95. зүйл. Түрэмгий өөдгүй эрийн гаргадаг авир. - Тэр таныг мөнгө санхүүгийн хувьд хавчиж, дарамтална. - Таныг үргэлж өөлж, алдаа болгоныг тань сөхөн ярьж дарамтална. Түүнээс сайшаах, магтах нэг ч үг дуулахгүй. - Найз нөхөд, ах дүү нартай тань уулзуулахгүй дарамтална. - Үргэлж олон ааш гаргаж дарамтална. Ингэмээр байна гэснээ төдхөн үгүй тэгэх байсан юм гэх жишээтэй. - Тэр таныг хааяа, өөр эмэгтэй олж авна хэмээн сүрдүүлж дарамтална. - Таны амьдралын хэмнэл, нөхцөл байдал түүний хүсэл авир, ааш авираас хамаарах болно. - Хүйтэн хөндий, хэнэггүй харьцаагаар таны сэтгэлийг хөргөнө. - Тэр заримдаа гар хүрэхээс ч буцахгүй. Ухаантай эмэгтэй ийм эрээс холуур өнгөрөхийг эрмэлздэг.
96. зүйл. Түрэмгий өөдгүй эрийг таних арга. Та доорх асуултанд хариулаад үз. - Амраг тань согтууруулах болон мансууруулах бодис хэрэглэдэг үү? - Ажил төрөлтэй нь холбоотой элдэв асуудал байнга гардаг уу? - Түүнд олон жилийн турш нөхөрлөсөн найз нөхөд байдаг уу? - Таныг “аврагчийн” дүрд тоглуулаад байгаа юм биш биз? - Тэр хэт өмчлөгч зантай юм биш биз? - Тантай нэг оронд орохоор яарч шавдуулж байна уу? - Ямар ч үндэслэлгүйгээр таныг харддаг уу? - Найз нөхөд, ах дүү нартайгаа уулзахад тань саад болж байна уу? - Өөрийгөө хүндлэх, нэр төрөө эрхэмлэх чанар түүнд бий юу? - Тэр гэмт хэрэгтэн биш биз? - “Ганцхан чи л намайг ойлгодог” гэж ярьдаг уу? - Ааш авир муутай юу? Хэрвээ асуултын дийлэнхэд тийм гэсэн хариулт өгсөн бол таны учирсан этгээд лав л сайн хүн биш.
97. зүйл. Эр хүн яагаад уйддаг вэ? Эмэгтэй хүн эр хүний зоргоор байх тусам эрэгтэй хүн амархан уйддаг. Эрчүүд биеэ даасан, өөрийн үзэл бодолтой эмэгтэйчүүдийг илүү хүндэлдэг. Хэрвээ эр хүн танд хайртай л бол таныг нэг удаа “үгүй” гэсний төлөө сураггүй алга болохгүй, бас уйлж унжихгүй.
98. зүйл. Ухаалаг эмэгтэй. - Өөрийн сайн талыг харуулах гэж хичээдэггүй, тэгсэн тэгээгүй ил байгаа юм чинь. - Авьяас билгээрээ гайхуулдаггүй. - Эр хүнд сайн эхнэр болно гэж батлахыг хичээдэггүй. Эр хүн танд үнэхээр хайртай бол түүхий бантан идүүлж байсан ч анзаарахгүй.
99. зүйл. Эр хүн танд. - Өөрийн хобби, сонирхол. - Ажил төрөл, өссөн гэр орон, ах дүү. - Боловсрол мэргэжил. - Урьдны найз хүүхэн “Ядахдаа ганц байх ёстой”. - Амьдралынхаа тухай огт ярихгүй бол тэр чин сэтгэлээсээ хандахгүй байна гэсэн үг. Түүнд нуух зүйл байна даа.
100.зүйл. Эмэгтэй хүн болгоны дагаж мөрдөх 11зүйл.
1. Бодитой, бүхэл магадлалтай зүйлийг л мөрөөд.
2. Амьдралд тань юу бүхнээс илүү үнэтэй болохыг санаж, нэр төрөө эрхэмлэн. Эм хүний бардам зангаа битгий гээ.
3. Эр хүнд таалагдах гэж хэрээсээ хэтэртэл хэзээ ч бүү зүтгэ. Байгаагаараа байх шиг сайхан юм ханаа ч үгүй.
4. Дэргэд байгаа эр хүний амьдралын хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх гэж бүү зүтгэ, түүнийг битгий зөвтгө. Юм болгонд шалтгаан байдаг. “Овоо босгоогүй бол шаазгай юунд суухав” гэсэн үг байдгийг бүү март
5. Энийг эр хүнийг бурхан болгон шүтэж болохгүй.
6. Болзоондоо хоцордог эр хүнээс сайн сайхан зүйлийг хүсэн хүлээх хэрэггүй.
7. Эр хүнийг хэлж ярьснаар нь бус, харин үйл хэргээр нь дүгнэ.
8. Доромжлол, дээрэлхэлтийг ямар ч тохиолдолд, хэзээ ч битгий хүлээн зөвшөөр.
9. Та ч гэсэн амьдрах эрхтэй хүн гэдгээ бүү март. Авьяас чадвараа битгий булшил, дотоод чөлөөт байдлаа бүү алд. Хараат байдалд орохоос зайлсхий.
10. Эр хүнтэй үргэлж шударга шулуун харьц, тэдэнд хүндлэгд.
11. Ухаалаг байх нь хэцүү боловч хүсэл байхад бүтэхгүй зүйл байхгүй.

mandy88
  [ 2009.09.07 ]
Амжилт гэдэг таны хувьд мөрөөдлийн төдий зүйл биш юм. Хүн бүхэн амжилтанд хүрч чадна. Ингэхийн тулд зөвхөн юунаас яаж эхлэх, юуг яаж хийх ёстой гэдгээ эхлээд нарийвчлан төлөвлөж тэрэндээ хүрэх сэтгэлийн тэнхээ, тэсвэр хатуужил, чадвартай байх ёстой. Дөнгөж сая өөрөө сурч мэдсэн сурч эзэмшсэн зарчмыг амьдралдаа хэрэглэвэл та урагшаа давшиж чадна. Арга, чадвар ухааныг нь мэдэхгүй байгаа бусад хүмүүсийн өмнө эсвэл өөрийнхөө амьдралдаа хэрэглэж үзээгүй байгаа хүмүүсийн өмнө та ер бусын гайхамшигтай давуу чанарыг эзэмшвэл үлдэж байгаа амьдралынхаа бүхий л хугацаанд та ажил мэргэжлээрээ гарцаагүй ялагчийн тоонд багтах болно. Хэрэв та амжилтанд хүрсэн бусад хүмүүсийн хийсэн зүйлийг дэс дараатай, шаргуу гүйцэтгэвэл таныг том амжилтад хүрэхэд чинь дэлхий ертөнц дээр юу ч саад болохгүй.

Хүний хувь заяаны төмөр хууль гэж байдаг. Энэ нь шалтгаан, үр дагавар хоёр юм. Та өөрөө ажиллаж, өөрийнхөө мөнгийг хийнэ гэж бодож эхэлвэл, ma map хүмүүсийн хүртсэн эд баялаг, буян хишигт мөн нэгэн адил хүрзх болно. Хүссэн мөрөөдлөө бодит болоход танд доорх зөвлөгөө бага ч болов туслах болов уу.

Агуу ихийг мөрөөд
Асар их амжилт, эд баялагийг бий болгож чадсан тэдгээр хүмүүс өнөөдөр тэдэнд юу байгаагаас илүү ихийг хүссэн мөрөөдлөөс гараагаа эхэлсэн байдаг. Та өөрийнхөө амьдралыг орвонгоор нь эргүүлж, өөрийнхөө хүсч байгаа тэр амьдралаа зөгнөж төсөөлөн бодохыг өөрөөсөө шаард. Агуу ихийг мөрөөдөх нь таны зорилгодоо хүрэх тухайлбал, санхүүгийн хараат бус байдалд хүрч очих замын эхлэл цэг нь юм. Хэрэв та амжилт олно гэсэн бүрэн итгэл найдвартай байгаа бол та чухам юу хийх гэж байсан, юуг хийх гэж оролдож. байснаа бүгдийг бич. Дараа нь тодорхой нэгэн үйл ажиллагааг сонгон авч, түүнийгээ яаравчлан биелүүл.

Чиглэлийн тодорхой мэдрэмжтэй ажиллах
Манан будан дунд хөвөлзөж яваа өөрсдийнхөө бүдэг мөрөөдлийг агаараас салгаж аваад түүнийгээ цаасан дээр буулгаж тодорхой бодитой болго. Амжилт олж байгаа хүмүүс цаг хугацааныхаа тодорхой хэсгийг өөрсдийнхөө зорилгын тухай бодоход зарцуулдаг. Үүний үр дунд тэд өөрийнхөө зорилгод хүрэх чиглэлээр тасралтгүй урагшилдаг, ингэснээр тэр зорилго нь тухайн хүнд улам бүр ойртон очдог. Мөн зорилгынхоо онцлогыг тодорхойлохын тулд зорилгынхоо томьёолол бүрийг "Би" гэдэг үгнээс эхэл.

Зөвхөн өөрийнхөө төлөө ажиллаж байна гэж бод
Өнөөдрөөс эхлэн өөртөө бүхний төлөө зуун хувийн хариуцлага үүрүүл. Өөртөө учирсан асуудал, өөрийнхөө гаргасан дутагдлын бурууг бусад руу тохож, зөвхөн өөрийгөө зөвтгөх гэсэн оролдлогоосоо татгалз. Та яагаад чин сэтгэлээсээ өөрийнхөө санхүүгийн зорилгоо амжилттай биелүүлэх гэж зүтгэхгүй байгаагаа тайлбарласан, зөвтгөсөн, бас өөрийхөө хэлэх дуртай шалтгаануудаа тоочиж гарга. Таныг хөгжүүлэхэд саад болж байгаа ямар нэгэн зүйл, хэн нэгэн байна уу. Энд ямар ч хариулт гарлаа гэсэн өөрийнхөө хувийн амьдралын төлөө бүх хариуцлагыг өөртөө хүлээж, өнөөдрөөс түүнийгээ хэрэгжүүлэх ажилд ор.

Өөрийнхөө хүсч дурлаж байгаа зүйлээ хий
Танд ямар ажил хамгийн их таашаал авчирсныг магадлан тогтоо. Өнөөдрийг хүртэл ямар үйл ажиллагаа таны амьдралд хамгийн их амжилт авчирсан вэ? Хэрэв өөрийнхөө дуртай ажлыг хийх бололцоотой байсан бол, тэр ажлаа бүр амжилттай хийх байсансан бол, та өөрийнхөө төлөө юуг сонгох байсан бэ? Энэ бүхэнд хариу өгөөд, тэр хариултаа өөрийнхөө зорилго болгон цаасан дээр бичиж, түүнийгээ хэрэгжүүлэх төлөвлөгөө зохион өнөөдрөөс эхлэн заасан зүг рүүгээ урагшлан яв.

Өөрийгөө шилдэг сайн болгоход зориул
Та өөрөө шилдэг болсон үед л таны амьдрал шилдэг болно. Өөрт чинь хамгийн их туслаж цорын ганц чадвараа бүрэн гүйцэд гаргах хэрэгтэй. Таны хүлээсэн зөвхөн нэг үүрэг чинь цаашдын ажлын явцад таныг өөрөө хөдөлмөрлөж мөнгө хийдэг саятан болгоно.

Илүү удаан, илүү шаргуу ажилла
Өдөр бүр ажилдаа зарцуулдаг цагаа яаж уртасгах, ихэсгэх тухай төлөвлөгөөг одооноос эхлэн хий. Ажилдаа эрт ирдэг болох шийдвэр гаргаж, өдрийнхөө гараанд урагшаа ухасхийж суга үсрэн rap. Өдрийн хоолны цагаар бусад хүмүүс чинь явчихсан байсан ч та ажилла. Дахиад өөр ямар нэгэн юмыг амжуулахын тулд орой бусдаас дор хаяж цагийн дараа яв. Та өдөр бүр ажлынхаа үргэлжлэх хугацааг ердөө хоёрхон цагаар уртасгавал уг арга хэмжээ нь таны ашигт үйлийг хоёр дахин нэмэгдүүлнэ.

Амьдралынхаа турш тасралтгүй суралц
Өөрийнхөө салбарт таныг хамгийн үр бүтээлтэй, үр ашигтай ажиллахад чинь бодитойгоор туслаж чадах нэгэн ажлыг сонгож ав. Энэ ажлаа хэрэгжүүлж, эзэмших зорилгыг өөртөө тавь. Үүнийгээ зөвхөн "Өөрөө хий" гэсэн төсөл болгож хувирга. Дараа нь уг ажилтайгаа холбоотой ном хэвлэл, материалыг өдөр бүр унш. Мөн уг ажилтайгаа холбоотой сургалтын программ бүхий аудио кассетыг тогтмол сонсож, сургалт, семинар бүрт оролц. Таны ирээдүй чинь үүнээс шалтгаална, яагаад гэвэл ингэх ёстой юм чинь гэж сэтгэж, бодож уг төсөл дээрээ ажилла.

Эхлээд өөрөө өөртөө төл
Яг өнөөдөр мөнгө хуримтлуулах тусгай хадгаламжийн тооцоо нээ. Энэ тооцооныхоо дансанд бага байлаа ч хамаагүй мөнгөө хадгалж эхэл. Дараа нь уг хадгаламжаа нэмэх ямар бололцоо байгааг эрж хай. Тэгээд хадгалсан мөнгөнийхөө дүнг хэрхэн яаж өсгөх тухай санхүүгийн арга замыг судал. Энэ сэдвээр мэргэжилтэн, шинжээчдийн бичсэн ном товхимол хэвлэлүүд унш. Арвилан хэмнэх үйл ажиллагаагаа нэг минутаар ч бүү зогсоо. Санхүү мөнгөний хараат бус байдалд хүрэх хүртлээ дандаа суралц, тэгээд орлогоо өсгө.

Өөрийнхөө ажил үйлсийн бүрдэл бүрийг нарийвчлан судал
Өөрийнхөө үйл хэрэгдэх суурь хандлагуудыг илрүүлэн гарга. Ирээдүйд өөрийнхөө салбарт тэргүүлэх мэргэжилтэн болохын тулд таны эзэмших ёстой ямар гол арга барил буюу үндсэн суурь болох ямар мэдлэгтэй байвал зохих вэ? Яг өнөөдөр эдгээр дадлага, туршлага, чадварыг хөгжүүлэх төлөвлөгөө зохиож, дараа нь түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагаан дээр өдөр бүр ажилла.

Бусдад үйлчлэхэд өөрийгөө зориул
Өөрийнхөө хамгийн чухал үйлчлүүлэгчиддээ хүний өөрийн гэхгүйгээр цөмийг адилтгаж үз. Таны хамгийн их хамааралтай байх тэр хүмүүс чинь хэн бэ? Ямар хүмүүс голдуу танаас илүү их хамаарах вэ? Яг өнөөдрөөс эхлээд тэднийхээ төлөө хамгийн их анхаарал тавихын тулд та юу хийж чадах вэ гэдгийг сайтар бод.

Өөртөө болон бусдад хамгийн үнэнч ханд
Хэрэв та өөрийнхөө төрөлхийн үнэ цэнэ, ач холбогдлоо сэргээж чадвал, таны амьдралд тохиолдох бараг бүх бэрхшээлтэй асуудлыг та хүлээн зөвшөөрнө. Энэ бүх бэрхшээлтэй асуудал чинь чухам юунд оршиж байна? Та юунд итгэж, юун дээр тулгуурлаж байна? Янз бүрийн тохиолдолд та ямар нэг эвгүй байдал, таагүй нөлөөнд автах аваас энэ нь та өөрийнхөө үнэ цэнэ, ач холбогдлынхоо аль нэгийг аливаа заналд гap сунган өгч байна гэсэн үг. Энэ нь юунд хүргэхээс үл хамааран яг энэ мөчөөс эхлээд, өөрийнхөө гүн итгэл үнэмшүүлэлтээс үл хазайн, энэ бол таны хувьд хамгийн чухал, зайлшгүй тодорхойлох зүйл үнэхээр мөн гэдэг шийдвэрийг гарга.

Өөрийнхөө хамгийн сайн гэсэн төсөөллөө тодорхойлж, тодорхой зорилготойгоор түүн дээрээ төвлөрөн ажилла
Яг одоо шийдвэрлэж чадах, бас таны зорилгын гол чухал зүйлд хүрэхэд танд юуны өмнө мадаггүй туслах, хамгийн чухал зорилгоо тодорхойл. Дараа нь уг ажлаа 100 хувь бүрэн гүйцэд хийсэн цагт л та чөлөөлөгдөж байхаар, өөрийгөө хүмүүжүүлэх сахилга батыг эзэмш. Зөвхөн энэ чадвар л таны насны чинь амьдралыг бүхлээр нь өөрчилж чадна.

Өөрийгөө хурдан шаламгай, итгэлтэй ажилтан болгож хүмүүжүүл
Та өмнө нь гүйцэтгэх гээд яагаад ч эхэлж байгаагүй, зөвхөн цорын ганц ажлыг сонгож аваад, тэр ажлаа маш хурдан хийх шийдвэр гарга. Таны үйл ажиллагааг маш хурдтай болгоход туслах "Үүнийг одоо шууд хий! Үүнийг одоо шууд хий!"" гэдэг шидэт энэ дөрвөн үгийг байнга давтан хэлж бай.

Оргилоос оргилд авирахад хэзээд бэлэн бай
Өөрийнхөө бизнесийн үндсэн гол арга чиглэлийг тодорхойлж гарга. Зах зээл ямар чиглэлээр явж байна? Таны ажилд юу өөрчлөгдөж байна, та энэ өөрчлөлтөд хэрхэн яаж дасах ёстой вэ? Маргааш шинэ ертөнцийн давуу чанарыг ашиглахад бэлэн байхын тулд өнөөдөр та ямар алхам хийх ёстой вэ? Хариултаас ул хамааран хийх гэж байгаа алхмаа одоо шууд эхэл!

Хийж байгаа бүх зүйлдээ өөрийн сахилга батыг тогтоо
Байнга өөрчлөгд. Амжилт олоход чинь сахилга баттай холбогдсон хамгийн их саад болж байгаа амьдралынхаа голлох тодорхой нэг салбарыг тодорхойл. Уг салбарт сахилга батаа бэхжүүлэх шийдвэрийг өнөөдрөөс эхлэн гарга. Тэгээд түүн рүүгээ нухацтай ор. Бусдад өөрөө ийм шийдвэр гаргасан тухайгаа хэл. Шинэ дадал зуршлаа бүрэн гүйцэд зүгширтэл ямар ч тохиолдолд өөр зүйл рүү бүү ор. Зөвхөн гаргасан нэг шийдвэр чинь таны бүхий л амьдралыг огцом өөрчилж болох юм.

Өөрийнхөө төрөлхийн бүтээлч чадвараа бүү саармагжуул, улам хөгжүүл
Өөрийнхөө хамгийн амин чухал хойшлуулашгүй гүйцэтгэх ёстой асуудлаа, эсвэл өөрийнхөө зорилгоос хамгийн их хүсч байгаагаа цаасан дээр бич. Дараа нь уг асуудал гойд эрхэм сайнаар шийдвэрлэгдчихжээ гэж эсвэл тавьсан зорилго чинь туйлын сайн маш зохистой хэлбэрээр биелэгджээ гэж төсөөлөн бод. Ингэж шийдвэрлэгдсэн эсвэл ийм амжилт олсон байдал танд ямар санагдаж байна? За тэгвэл яг үүнтэй адилхан үр дүнг амсахын тулд өөр ямар зүйлийг та яаралтай хийж чадах вэ? Үйл ажиллагаандаа ор. Үйл ажиллагаа чамд бүгдийг авчирна гэдгийг санаж яв.

Хандлага сайтай таарамжтай хүмүүстэй нийлж ажилла
Өнөөдөр ч маргааш ч өөрийнхөө амьдралд хамгийн чухал хүмүүсийг тодруул. Тэд эргээд дуртайяа тусалж байхаар та тэдэнд ямар зүйлээр туслах вэ? Та өөрөө бүр ойр дотно танилцах хүмүүсийн тухай бод. Тэдэнд таны туслалцаа хэрэгтэй болохоос өмнө тэр хүмүүст яаравчлан туслахад та чухам юу хийж чадах вэ? Эхлээд үрээ тарь. Дараа нь та түүнийгээ хурааж авч чадна.

Өөрийн эрүүл мэндийн төлөө онцгой анхаар
Эрүүл мэнд, энергийн илүү өндөр түвшинд сэтгэл ханамжтай байхын тулд та өөрөө бий болгож, хөгжүүлэх ёстой эрүүл мэндийн дадал зуршлыг гаргаж тавь. Энэ нь та бүх амттай хоол унднаас бүр мөсөн татгалзах явдал ч байж болно. Дараа нь уг асуудлаа яг хувийнхаа уриа дуудлага болгож, өөрийгөө сахилгажуулах, бас эрүүл мэндийн хүрээнд өөрийн шинэ зуршлыг бий болгож, түүнийгээ хатуу баримтлах шийдвэр гарга.

Үйл явдалд чиг баримжаатай, шийдэмгий бай
Хэрэв би үүнийг хурдан хугацаанд биелүүлбэл миний хүрч байгаа үр дүнд эерэгээр нөлөөлж чадах цорын ганц ямар ажил хэрэг байна гэж өөрөөсөө асуу. Уг асуултанд таны өгсөн хариу ямар байхыг үл харгалзан энэ ажлаа яаравчлан эхэл!

Амжилтгүй, бүтэмжгүй болох
хувилбарыг хэзээ ч бүү зөвшөөр Өөрийнхөө амьдралд хамгийн их тохиолдож байгаа айдсаа тухайлбал, амжилт олохгүй байх, шүүмжлэлд өртөх, өөрийг чинь ойшоохгүй байх гэх мэт айдсаа тодорхойл. Дараа нь ийм айдас ерөөсөө байхгүй мэтээр төсөөлж ажилла. Хэрэв та өөрийнхөө зорилго, мөрөөдлийг биелүүлэхэд чиглэсэн зөвхөн нэг тодорхой үйл ажиллагааг хийвэл таны амжилт баталгаатай болно гэдгийг дүрслэн бод. Үүний дараа хийх гэсэн үйл ажиллагаагаа зүгээр л биелүүл.

Шаргуу зан, цөхрөлтгүй оролдлогын шалгалтыг даван туул
Өнөөдрөөс өмнө таны амьдралын хамгийн хүнд үе ямар байсан бэ? Энэ нь тухайн үед ирээдүйд хэрхэн яаж урагштай байх талаар таны суралцах ёстой, танд ашигтай сургамж хичээл заахаар илгээгдсэн элч хэмээн дүрслэн бод. Тухайлбал, энэ сургамжийн утга учир чухам юунд орших вэ? Үүнээс хойш хүндрэл бэрхшээл тохиолдох бүрт аль нэгэн ашигтай сургамжийг та олж байх болно. Энэ сургамж танд өөрөө ажиллаж, мөнгө хийдэг саятан болж хувирхад чиглэсэн хүч чармайлтад чинь туслах болно.

mandy88
  [ 2009.09.10 ]

Хямрал, гачигдал, хомсдол яриад байхаар хүний маргаашдаа итгэх итгэл өөрийн эрхгүй алдарч, ирээдүй нь улам баргар төсөөлөгдөнө. Гэхдээ хямгадаж байгаа нь тэр гээд гуйланчлалын байдалд аж төрөх хэрэггүй. Гэхдээ ухаалаг хэмнэлт байж болно. Энэ хоёрын хоорондох алтан дундажийг л олох хэрэгтэй. Үүнийг схемээр гаргаж үзүүлье!

Байж болох хувилбар
- Хямдхан үсчинд орох эсвэл үсээ ургуулах,
- Гэрийн нөхцөлд үсээ будах, хумсаа ургуулах,
- Гоо сайхны заслыг гэртээ хийх,
- Хувцасны шүүгээгээ янзалж хувцас хунараа ялгаж цэгцлэх,
- Өөрөө оёж нэхэх,
- Хямдралтай худалдааг ашиглах,

Байж болохгүй хувилбар
- Өөрийгөө гаргуунд нь хаяж үс зүсээ янзлахгүй, гоо сайхандаа анхаарахгүй байх
- Биеийн тамирын дасгал хийхгүй галбираа алдах,
- Элэгдэж хуучирсан, хиртэй хувцас хунараа мөнгө хэмнэх үүднээс байнга өмсөх,
- Хямд гэдгээр нь шалтаглан хамгийн хямд эд зүйл худалдан авч хэрэглэх,
- Үзэмж муутай, моод загвар нь хуучирсан, хувцасаа "хайран" юм гэж байнга өмсөх,

Олон янзын хоол хүнс хэрэглэ
- Хүнсийг бөөнөөр нь авч удаан хугацаагаар хэрэглэх хэрэггүй,
- Хиам, зайдас зэргийг хязгаартай хэрэглэ,
- Худалдаж авсан хүнсээ хоёр хоногоос илүүгүй хадгал,
- Янз бүрийн жор зохиож гэртээ хоолло,
- Ажилдаа гэрээсээ хоол хүнсээ авч ир,
- Гурил талхыг байнга бүү хэрэглэ,
- Бие организмдаа хэрэгтэй витамин хэрэглэ.
- Хааяа өөрийгөө баярлуулж дуртай зүйлээ авч идэж байх,

Хөгжилдөж цэнгэ!
- Найз нөхөдтэйгээ ном, сэтгүүл, видео хальс солилцож бай,
- Шатар, даам, лото, хөзөр болон бусад тоглоомоор тоглож наад,
- Янз бүрийн сонирхолтой чиглэлээр зугаалга зохион байгуул,
- Найз нөхөд, дотно хүмүүстэйгээ хааяа уулзаж цэнгэлдэн хөгжилд,
- Гэртээ найз нөхөд ойр дотныхноо урьж бяцхан цайллага зохион байгуулж бай,
- Кино театр, болон театр зэрэгт хааяа очиж жүжиг кино үзэж бай,
- Сексд цаг ямагт идэвхтэй бай,
- Мөнгөө хэмнэх нэрээр гэртээ суувал та бүх зүйлээс хоцрох болно,
- Зурагт, интернет зэргийг бүү шохоорх. Бодит амьдрал дээр болж буй бүхэн илүү сонирхолтой байдаг,
- Амралт зугаалганд явахаас бүү татгалз. Ганц өдрийн амралт ч гэсэн танд шинэ эрч хүчийг өгнө,
- Эмэгтэйчүүдэд зориулсан сэтгүүл худалдаж ав. Тэнд янз бүрийн сонирхолтой санал, санаачилга зөндөө бий.

/Хань/


mandy88  [ 2007.11.08 ]

Төрөлх офистоо сэтгэл тэнүүн, дүүрэн, жаргалтай ажиллахын тулд та ердөө дараахи зөвлөгөөг дагахад хангалттай.
Асуудлыг өргөн, цар хүрээтэй авч үз
Ажил дээр танд тохиолдож байгаа бүхэн чухал, гэхдээ таны амьдралын цорын ганц утга учир ажил биш биз дээ? Даргадаа загнуулж, хамт олонтойгоо зөрчилдсөн үед та амьдралын бусад хүрээнд тохиолдох сайн сайхан юмны тухай бод.
Мөрөөдөл биелэхүйц байх ёстойг ухаар
Юуны өмнө жаргалтай амьдрах боломж бүгдэд адил байдгийг ухаар. Түүнээ бодит болгох арга чарга хай. Зөвхөн таны санаачилга хэрэгтэй.
Болж буй үйл явдлыг өөр өнцгөөс хар
Та ажлын нэгэн хэвийн байдлаас уйдаж залхсан бол ерөнхий дүр төрхийг төсөөл. Яагаад энэ ажлыг сонгосноо эргэн сана. Та байгууллагынхаа зорилгыг дэмждэг эсвэл энэ фирмд ажилласан туршлагаа ашиглан мөрөөдлийнхөө албан тушаалд очих гэж байгаагаа сана.
Өөрийгөө жаргалтай хүмүүсээр хүрээлүүл
Үүний тулд тэдний төлөө юм хийх хэрэгтэй нь мэдээж. Хүмүүс таны тусламжид хариулж эхэлнэ. Дэргэдэх хүмүүсийн аз жаргал "халдварладаг". Харин үглээ, амьдралдаа үргэлж гомдоллодог хүмүүсээс аль болох хол бай. Тэд сэтгэл санаа хямраадаг. Өөдрөг үзэлтэй хүмүүс танд сэтгэлээр унах боломж олгохгүй.
Бодит байдалтай эвлэр
Гэхдээ өөрөө бас хичээ. Нэг эр насан туршдаа их мөнгөтэй болохыг хүсч Бурханд залбирдаг байв. Тэгээд нөгөө ертөнцөд очсон хойноо Бурханд хүсэл мөрөөдлийг минь биелүүлсэнгүй гэж гомдолложээ. Харин Бурхан "Та ядаж ганц удаа сугалаа худалдаж аваагүй шүү дээ" гэж хариулсан гэнэ.
Хамаг хүчээ дайчил
Хэрэв та ажлаа хийж чаддаг бол энэ нь хааяа ч гэсэн сэтгэлийн цэнгэл, таашаал бэлэглэнэ. Таны хүссэн шиг биш байлаа ч одоо байгаа юмандаа сэтгэл хангалуун амьдар. Та өөрийн үүргээ биелүүлж байгаа гэдгээр бахарх.
Өөрийн хүчээ зөв тооцоол
Хүмүүс хэт ядаргаа, стрессээс болоод түгшүүр зовиурт автаж, амьдралдаа сэтгэл дундуур явдаг. Та өөртөө цаг гаргахаар бүхнийг зохицуул. Фитнес, гэр бүл, найз нөхөдтэйгээ харьцах гээд.
Сайхан амарч, алжаалаа тайлж бай
Хэрэв та их бухимддаг бол тэр таагүй орчноо өөрчил. Ганцаар зугаал, аяга кофе хэн нэгэнтэй хамт уу. Та тайвширч нөхцөл байдлыг эрүүл ухаанаар дүгнэнэ.
Санаачилгатай байж арга хэмжээ ав
Хэрэв ажлаас болоод таны амьдрал бүтэлгүйтэж эхэлбэл өөр хэн нэгэн асуудлыг шийднэ гэж бүү хүлээ. Гол асуудлыг өөрөө барьж ав. Дарга нар идэвхтэй хүмүүст дуртай, тэгэхээр таныг дээш дэвшүүлж мэднэ. Ямар ч гэсэн та ажлын байран дээрээ эерэг өөрчлөлт гаргасан тохиолдолд нөхцөл байдал дороо дээрдэнэ.
Зарчмаа тууштай баримтал
Ажил чинь сэтгэлд нийцэхгүй болохоор азгүйтэж, бүтэлгүйтээд байгаа юм биш биз. Сэтгэл дундуур байдалдаа дүгнэлт хий. Та энэ ажил дээр гутранги, ядуу байдлаас ангижирч чадах эсэхээ тунгаа. Дараалсан бүтэлгүй явдлууд таныг цааш яв, өөр юм хай гэсэн дохио, сануулга байж магад.
Та сэтгэл санааны байдлаа дээшлүүлэх гэж чадах бүхнээ хийсэн ч ажил дээр бахь байдгаараа байгаа бол шинэ ажил хай даа!
Олон хүн ажлынхаа боол болдог. Тэдэнд сонголт байхгүй учраас биш харин тэд өөрсдөө энэ таагүй сонголтыг хийсэн учраас тэр шүү дээ.


mandy88
  [ 2008.09.09 ]
Та ингэхэд хэр зэрэг ууртай вэ? Хэрэв ууртай бол уур чинь байн байн дүрэлзээд байдаг уу. Хэрэв уур чинь байн байн дүрэлзээд байдаг бол өөрийгөө яаж тайвшруулахаа мэддэг үү. Хэрэв уур чинь маш их хүрсэн үед уураа яаж гаргадаг вэ? Уурласан үедээ өөрийгөө хянах чадваргүй болдог уу. Тэгвэл танд биеэ барьж, уураа өөр юманд чиглүүлж сурах нэгэн арга зааж өгье!
Үүний тулд:
*
Хэрэв уур чинь хүрээд байвал гэртээ байгаа бол сонин базаад шид.
* Бас орон дээрээсээ дэрээ аваад чулуудсан ч болно.
* Уурласан үедээ аяга шаазан, шилэн хундага зэргийг шидэж болохгүй.
* Харин өвөл гудамжинд яваа бол цас бөөрөнхийлөөд шид.
* Харин чулуу битгий шидээрэй.
* Ямар нэгэн хэрэггүй зүйлийг хага цохих юм уу эвдэн тасдаж болно.
* Уурласан үедээ өөрийг чинь уурлуулсан хүнд хорон муу үгтэй захидал бич!
* Эсвэл цэвэрхэн цаасан дээр цээжиндээ бодож байсан бүх зүйлээ, мэдэх хамаг л муу үгээ бүгдийг нь бич. Дараа нь түүнийгээ урж хаяарай.
* Ямар нэг хэрэггүй зүйлийг тэр хүнээ болгоод, цохиж бас өшиглөж болно.
* Хамаг байдгаараа чанга хашгирч болно.
* Эсвэл чангаар цухиран уйлж болно.
* Ямар нэгэн зүйлийг балбаж их дуу чимээ гаргаж болно.
* Уур гэдэг хүний хамгийн муу найз гэдгийг байнга санаж яваарай.
* Хүн өөрөө мэддэггүй ч, гэмт хэргийг уурласан үедээ л хийдгийг бүү март.
* Хэрэв үүнийг уншаад инээвэл маш сайн шүү. Таны уур гарчихлаа гэсэн үг.

mandy88
  [ 2009.04.29 ]
Аз жаргалтай хүн бие биетэйгээ адилхан хэмээн Лев Николаевич Толстой хэлсэн байдаг. Тийнхүү тэд угаас ямар зан чанартай байдагт дүн шинжилгээ хийх хэрэгтэй биш үү? Ингэх нь биднийг ч аз жаргалтай болоход тусалж болох.

Тийнхүү, аз жаргалтай хүмүүсийн 17 нууц:
-Өнгөрснийг март. Өнгөрсөн үеийн хүнд дарамтыг мэдэрч байгаа цагт та аз жаргалтай болохгүй. Та алдаа гаргасан уу? Урьд нь танд эвгүй туршлага байсан уу? Эдгээр дуртгалыг санахаа боль, ийм дурсамж танд хөгжих боломж олгохгүй. Одоо үедээ л анхаарлаа төвлөрүүл.

-Амьдралынхаа төлөө хариуцлага хүлээ. Аз жаргалтай болохын тулд юуны өмнө чөлөөтэй байх хэрэгтэй. Нөхцөл байдал хичнээн муу байгаагаас үл хамааран та чухамхүү хэрхэхээ өөрөө л ямагт сонгодог шүү дээ. Тэгээд ийм сонголт хийснийхээ хариуцлагыг та л хүлээнэ. Өөрийн бүтэлгүй явдалд өөр хэн нэгнийг бүү буруутга.

-Харилцаагаа сайтар зохицуулж бай. Энэ нь танд аз жаргал авчирдаг яг тэр зүйл мөн. Бусдыг хайрлах нь гол чиглэл хэвээр байх ёстой.

-Хүсэл сонирхолтой бай. Энэ нь бидэнд бага зэргийн баяр хөөр авчирдаг. Тиймээс өөрийн хүсэл сонирхлын хүрээг байнга тэлж байх хэрэгтэй. Ингэснээр та өв тэгш байдалд хүрэх замаа тэлнэ. Биднийг хичнээн сонирхолтой зүйл хүрээлж байдгийг ч та төсөөлөхгүй.

-Өөрийгөө бүтээ. Өөртөө зориулан өөрийн гэсэн зарчмуудыг тодорхойлж, түүнийхээ дагуу ажилла. Ингэснээр л та өөртөө ямагт үнэнч байх болно.

-Амьдралдаа зорилго тавь. Аз жаргалтай болъё гэвэл танд амьдралын зорилго хэрэгтэй. Эс тэгвэл та хайнга, салан задгай хүн болно. Таны зорилго бол таны амьдралын ноён нуруу мөн.

-Өөртөө байгаа зүйлийг үнэл. Хэрвээ та талархалтай байдаг бол аз жаргалтай байх нь хялбархан. Харамсалтай нь, танд байхгүй тэр зүйлийг олж харах гэх нь танд байгаа зүйлийг олж харахаас хавьгүй хэцүү. Бид нөхцөл байдлыг байх ёстой зүйл хэмээн хүлээн авч чаддаггүй. Эргэн тойрноо хар, танд аз жаргалтай байх шалтгаан байж болохгүй гэж үү?

-Нааштайгаар сэтгэ. Аз жаргалтай хүмүүс ганц хором ч муу бодол боддоггүй. Нөхцөл байдал хичнээн муу байлаа ч гэсэн, тэд бүхнийг өөдрөгөөр хардаг.

-Бүтээж туурви. Бүтээл туурвил нь эрч хүч өгч, таныг зөв чиглэлд татан оруулна. Юу гэвэл, та эргэн тойрондоо байгаа элдэв бүтэлгүй явдлыг анзаарахгүй.

-Танд нэгэнт байгаа тэр зүйлээс эхэл. Аз жаргалтай хүн улам аз жаргалтай болохын тулд тодорхой цалин юм уу өндөр албан тушаалыг насан туршдаа хүлээдэггүй. Танд нэгэнт байгаа тэр зүйлдээ баярлаж болно. Тэнэг хүн аз жаргалыг уулын цаанаас, ухаантай хүн хөл дороосоо эрдэг (Жеймс Оппенгейм).

-Өөрчлөгдөж бай. Байнга өсч, хөгжиж, сурч байгаа хүнд аз жаргал ирдэг. Өөрчлөгдөж, ямар нэг шинэ зүйлийг эрж хайж, амьдралаа шинэ түвшин рүү хандуул.

-Авьяасаа ашигла. Нэгдүгээрт, та өөрийн авьяас билгийг нээж, хоёрдугаарт, үүнийгээ харуулах ёстой. Таны авьяас билгийг хөгжүүлэхэд туслах тийм цалинтай ажлыг олох нь аз жаргалд хүрэх хамгийн баараггүй зам мөн.

-Аар саархан зүйлээс анхаарлаа бүү холдуул. Аар саархан зүйл таны аз жаргалын байнгын дайсан мөн. Багаахан ан цав хөлөг онгоцыг живүүлдэгийг сана, энэ ан цав томорч, яваандаа жинхэнэ том цоорхой болдог шүү дээ.

-Дэврүүн санаа бодлоо дарж бай. Дэврүүн бодол уул нь муу зүйл биш, гэхдээ энэ нь эрүүл санаа бодлоос хэтрэх ёсгүй. Эс тэгвэл та өөрийгөө ердөө л хэтрүүлэн үнэлдэг, бүтэлгүй, инээд хүргэсэн хүн болно.

-Бусдыг аз жаргалтай болго. Ингэх нь аз жаргалтай болох хамгийн үр нөлөөтэй арга юм. Өөрийн аз жаргалд хүрэх замдаа хүмүүст сайн сайхан зүйл хийхийг бод, тэгвэл энэ нь аз жаргал мөн гэдгийг та олж мэднэ. Аз жаргал нь амин хувиа бодсон бодлоор дамжин хэзээ ч ирэхгүй, харин өөрийгөө бусдад зориулсан үйлдлээр л дамжин ирдэг юм.

-Энэрэн өрөвд. Энэ бол өөрийгөө зориулах хамгийн дээд хэлбэр. Өөрийнхөө эргэн тойронд байгаа хүмүүсийн тухай илүүтэй бодож бай.

mandy88

Та өөрийгөө зөв үнэлж дүгнэж чаддаг уу. Хэрэв чаддаггүй бол хэрхэн яаж өөрийгөө зөв үнэлж чаддаг болох вэ гэсэн асуудал аяндаа гарч ирнэ. Иймд дараах зөвлөгөөнүүдийг анхааралтай уншаарай. Танд тус болно гэдэгт итгэлтэй байна.
-Өөрийн алдаандаа зөв дүгнэлт хийж сур.
-Хэрвээ та буруу юм хийвэл гэмшихээсээ өмнө алдаагаа зөвөөр ухаарч ойлгохыг хичээ. Энэ чинь таныг хүн юм шүү гэдгийг баталж байгаа хэрэг.
-Аз жаргалтай байх өөрийн гэсэн арга барилыг эзэмш.
-Өдөр болгон өнгөрснөө санан дурсаж, аль сайн сайхан талыг нэхэн бод.
-Сэтгэлдээ таарсан ажил олж хий. Тэгвэл та сэтгэл хангалуун баяртай явах болно.
-Эргэн тойрныхоо хүмүүст би ямар бодол төрүүлж байгаа бол гэж битгий их зов. Тэд ч бас л тэгж бодож байгаа.
-Цаг тухай бүрд өөрийгөө цэгнэн бодож бай.
-Аяндаа турна биз гэх юмуу найз нөхөд бий болно биз гэж хүлээх хэрэггүй.
-Өдөрт заавал өөртөө зориулан нэг цаг гаргаж бай.
-Таны хэрэгцээ шаардлага бусдынхтай л адилхан чухал юм шүү гэдгийг санаарай.
-Тавьсан зорилгодоо хүрэхийн төлөө ажилла.
-Танд цаг зав, эрч хүч, сэтгэлийн тэнхээ хэрэгтэй гэдгийг санаж яв.
-Аль болохоор сэтгэлээ тайван байлга.
-Өдөр болгон бусдад гомдоллож, уруу царайлах хэрэггүй. Харин ч бүр сайхан юм бодож бай.
-Гаргасан алдаандаа битгий их гутар.
-Буруу юм хийсэн бол биеэ зүхэх хэрэггүй.
-Юуны түрүүнд өөрийнхөө сайн чанарыг олж хар.
-Бусдад "үгүй" гэж хэлж сур.
-Өөрөө дургүй мөртлөө бусдын шахалт шаардлагаар хийнэ гэдэг хамгийн утгагүй хэрэг.
-Танд ховын чанартай муу үг хэлдэг хүмүүсээс зайлсхий.
-Хорон үгний хариуг барих гэж хэзээ ч битгий зүтгэ.
-Хүнийг давах гэж оролдох нь өөрийгөө хүний олз болгодог.
-Баян тарган, эрдэм мэдлэгтэй хүнийг шүтэн бишрэх хэрэггүй. Тэд өөртэй чинь л адилхан хүмүүс.
-Бусдыг өөртэйгээ адилхан байлгах гэж битгий сана. Хүмүүс гэдэг чинь бүгд ялгаатай улс шүү дээ.


mandy88

Та аз жаргалыг хайн хорвоог туулдаг. Гэтэл энэ нь гар сунгах төдийхөн зайд байж байдаг гэдгийг эрдэмтэд хэлсэн байна. Та дараах зөвлөгөөг анхааралтай уншаад амьдралын алтан мөчүүдээ олоорой.

Нэг дэх нууц: “Хандлагын хүч"
Миний аз жаргал амьдралд хандах хандлага дээр тогтоно. Миний оюун ухаан бэлэн байгаа тэр л хэмжээгээр би аз жаргалтай байна. Энэ мөчөөс эхлээд миний оюун ухаан аз жаргалыг мэдрэхэд бэлэн байх болно. Хэрвээ би сайн зүйлийг хүлээвэл голцуу л түүнийгээ амсах болно. Аз жаргал гэдэг миний хэзээ ч хаана ч хийж болох сонголт. Зөв талаас нь харж чадвал зовлон бэрхшээл бүрээс эерэг сайн тал олдоно. Би энэ мөчөөс эхлэн юм бүхнээс сайныг эрж хайж болно. Ямар ч хүнд бэрх, хямралтай үе тохиолдсон дараах гурван асуултыг өөрөөсөө асуу.
1. Энэ нөхцөл байдалд гайхалтай зүйл юу байна вэ? Энэ нөхцөл байдалд гайхалтай юм юу байж болох байсан бэ?
2. Юу нь төгс биш байна вэ?
3. Энэ үйл явцаас таашаал авахаар нөхцөл байдлыг өөрчлөхийн тулд би юу хийж чадах вэ? Жинхэнэ аз жаргалыг үүсгэх үр хөврөл нь талархал юм. Энэ мөчөөс эхлээд би талархаж болохуйц зүйлийг эрж хайна. Гадаад нөхцөл байдал биш , миний бодол санаа л намайг зовоож , эсвэл аз жаргалтай болгож байдаг. Та бодол санаагаа удирдаж чадвал би аз жаргалаа ч удирдаж чадна.

Хоёр дахь нууц: "Бие махбодын нууц"
Хөдөлгөөн мэдрэхүйд нөлөөлнө. Биеийн тамирын дасгалууд нь сэтгэлийн хямралыг багасгаж, бидний биеийг таатай сайхан болгох химийн урвалуудыг идэвхижүүлнэ. Боломжтой бол өдөр бүр хамгийн багадаа 30 минут биеийн тамираар тогтмол хичээллэх хэрэгтэй. Миний мэдрэхүй , бодол санаанд биеийн галбир, байрлал нөлөөлнө. Сэргэлэн цовоо байдал нь аз жаргалтай мэдрэхүйг бий болгоно.
Зангууны тусламжтайгаар хүссэн цагтаа аз жаргалын мэдрэмжийг ухамсартайгаар бий болгож болно. Хооллолт нь бидний сэтгэл санаанд нөлөөлдөг, Кофе, цай, согтууруулах ундаа, чихэрлэг хүнсний зүйлс, хиймэл амтлагчид зэргээс зайлсхийж жимс ногоо, үр тариа, шошийг ахиухан хэрэглэхийг хичээх хэрэгтэй. Байгалийн гэрэл хангалтгүй байх нь сэтгэлийн хямрал, дарамттай байдалд хүргэнэ. Өдөрт нэг цагаас багагүй хугацааг гадаа агаарт өнгөрүүлэх хэрэгтэй.

Гурав дахь нууц: "Хором хормоор амьдрахын хүч"
Аз жаргал нь жил, сар, долоо хоногт, тэр байтугай өдөрт ч байдаггүй, харин түүнийг хором бүрээс олж чадсан тохиолдолд л амьдралаас сайн сайхныг олж чадна. Дурдатгал нь онцгой гойд хормуудаас бүрдэх бөгөөд тийм хормуудыг аль болох олноор цуглуул.

Дөрөв дэх нууц: "Өөрийнхөө тухай зөвөөр төсөөлөхийн хүч"
Хүн өөрийгөө хэн гэж бодно тийм л хүч байна гэж ярьцгаадаг. Бид өөрсдийгөө ямар хүн гэж ойлгож байна тийм л хүмүүс. Би өөртөө сэтгэл хангалуун биш байвал бух амьдралдаа сэтгэл хангалуун биш байна гэсэн үг. Хүн бүр өвөрмөц давтагдашгүй. Хэн нэгний хүч болж төрөх боломж нь гурван зуун мянган тэрбумаас ганц байсан учир хүн бүр ялагч юм. Бусад хүмүүс нь бидний толь, гэхдээ нөлөөтэй толилууд юм. Өөрийнхөө буруу төсөөлөл шүүмжлэлт бодлоосоо ангижран, өөрийнхөө эерэг сайн дүрийг бүтээхийн тулд дараах зүйлсийг хийх хэрэгтэй.
1. Сөрөг төсөөллүүд хэрхэн бий болсныг тэд нь шударга эсэхийг тогтоох. Хэрвээ тэд нь үнэхээр ул Үндэслэлтэй байвал өөрийгөө өөрчилж эхлэх хэрэгтэй,
2. Та ямар хүн болохыг, хэн байхыг хүсч байгаа тухайгаа нотолгоонуудыг өөртөө өдөр бүр хэлж байх.
3. Та хэн байхыг хүсч байна, үнэхээр яг л тийм юм шигээр биеэ авч явах
4. Таны юу өөрт тань таалагдаж байна вэ, өөрийнхөө ямар зан чанарыг хүндэлж байна вэ гэдгээ өөрөөсөө асуух

Тав дахь нууц: "Зорилгын хүч"
Зорилго нь бидний амьдралд учир утга агуулгыг бий болгодог. Хэрвээ бид зорилготой бол тэр нь зовлон шаналалаас ангижрахад биш, жаргал цэнгэлд хүрэх арга замд оюун санаагаа төвлөрүүлэхэд тусалж чадна. Зорилго чь биднийг өглөө орноос босгох хүч болдог тэр зүйл юм. Зорилго нь хүнд хэцүү үеийг туулахад амар болгож, жаргалтай сайн цагийг улам таатай болгоно. Дүүжин сандлын арга нь бүх амьдралынхаа болон богино хугацааны зорилгуудаа олж сонгоход тусална. Бүх зорилгоо жагсаан бичээд:
1. Өглөө сэрмэгцээ
2. Өдрийн турш үе үе
3. Орой унтахынхаа өмнө уншиж бай
Дүүжин сандлын аргыг жилд ядахдаа 2 удаа хэрэглэж зорилгууд тань сонирхол татахаа болиогүй гэдэгт үнэмшиж байхаа бүү мартаарай.

Зургаа дах нууц: "Хошигнолын хүч"
Хошигнол нь сэтгэлийн дарамтыг багасгаж аз жаргалын мэдрэмжийг бий болгоно. Инээд нь анхаарал төвлөрөлтийг сайжруулж , ухаан зарсан бодлого бодох чадварыг дээшлүүлнэ. Ямар ч тохиолдлоос инээдтэй талыг эрж хайвал магад олдоно. Энэ явдалд муу зүйл юу байна вэ? гэж асуухын оронд "Үүнд инээдтэй зүйл юу байна вэ?" гэж асуу. Хямралыг давах хоёр алхамын томъёог хэрэглэ:
1.
Аар саар зүйлд бүү санаа зов
2.
Амьдралын ихэнх хэсэг нь аар саар зүйлээс бүрддэгийг сана.

Долоо дахь нууц: "Өршөөн уучлахын хүч"
"Уучлах чадвар нь жинхэнэ аз жаргалын хаалгыг нээх түлхүүр юм. Танд үзэн ядалт, хорсол гомдол үлдсэн бол аз жаргалтай байх боломжгүй. Гомдол тээснээс болж таниас өөр хэн ч шаналахгүйг сана. Алдаа эндэгдэл, бүтэлгүй явдлууд нь амьдралын сургамж болно. Бусдыг уучил.

Найм дахь нууц: "Өглөгийн хүч"
Эд юмсыг олж авснаар, эзэмшсэнээр аз жаргалыг олохгүй. Аз жаргалын нууц нь бусдад өгөх, бусдад туслах чадварт оршино. Бид бусдад хэдий их баяр баясгалан, аз жаргал өгнө, өөрсдөө төдий хэмжээгээр олж авна гэсэн үг. Бусдад аз жаргалыг бэлэглэх арга замыг эрж хайх нь өөрсдийн аз жаргалыг бүтээх өдөр тутмын арга юм.

Ес дэх нууц: "Харилцааны хүч"
Амьдралын чанар нь хүмүүстэй харьцах харьцааны чанараар тодорхойлогдоно. Хэн ч ганцаараа арал дээр амьдардаггүй. Хүн бүрт бусад хүмүүс хэрэгтэй байдаг. Дотно харьцаа нь сайн цагийг улам тааламжтай, хүнд бэрх цагийг арай хөнгөн болгодог. Бусадтай хуваалцсан баяр баясал 2 дахин үржиж, бусадтай хуваалцсан зовлон 2 дахин хөнгөрнө. Хэн нэгэнтэй харьцахдаа түүнтэй ахин хэзээ ч уулзахгүй мэтээр бүү ханд.

Арав дахь нууц: "Итгэлийн хүч"
Итгэл нь жинхэнэ аз жаргалын суурь болдог. Итгэлгүйгээр аз жаргал удаан үргэлжлэх аргагүй. Итгэл нь хүмүүст итгэх итгэлийг бий болгож, оюун ухааныг тайвшруулан сэтгэлийг эргэлзээ, түгшүүр, уймрал, сандралаас чөлөөлнө.

/Монголчуудын амьдрал/


mandy88
Жинхэнэ эр хүн гэж ямар эр хүнийг хэлдэг вэ? [ 2009.06.16 ]

Жинхэнэ эр хүн ийм тийм байх ёстой гэсэн заалт хаана ч байдаггүй юмсанж. Гэвч жинхэнэ эр хүнд ямар ямар чанар байж таарах бол гэсэн асуулт их гардаг. АНУ-ын "PLAYBOY" сэтгүүл энэ талаар "Офицерууд болон жинхэнэ эрчүүдийг бэлтгэдэг" Вирджиний цэргийн дээд сургуулийн гаргасан жагсаалтыг нийтэлсэн байна. Үүнд жинхэнэ эр хүн бол:

Нэг. Гэр бүл доторх юмаа олонд дэлгэж ярьдаггүй.
Xоёр. Ноцтой шалтгаан байхгүй л бол эхнэрийнхээ юмуу найз эмэгтэйнхээ талаар элдэв юм ярьдаггүй.
Гурав. Архи уучихаад эмэгтэй хүнтэй уулзахаар явдаггүй.
Дөрөв. Ерөөс архи бага уудаг.
Тав. Айх уурлах гэх мэтээр дүрс хийх, эсвэл хэт их баярлаж байгаагаа олны дунд ил гаргадаггүй байх.
Зургаа. Эмэгтэй хүний сайн чанар ба муу талыг хэзээ ч ил гаргаж ярьдаггүй байх.
Долоо. Бэлэг сэлтний үнийг ярьж хэлэлцдэггүй байх.
Найм. Нөхрөөсөө мөнгө зээлж авдаггүй, авлаа гэхэд цаг хугацаанд нь бүрэн буцаадаг байх.
Ес. Мөнгө ихтэйгээ сайрхах юмуу гачигдаж дутагдаж байгаагаа ил гаргадаггүй байх.
Арав. Дээгүүр зиндааны дайллагад ч бай, уурын халуун усанд орж ч бай, зан байдлаа нэг л жигд байлгадаг.
Арван нэг. Хүнийг нийгмийн байдалтай нь холбож үзэлгүй адилхан хүндэтгэдэг байх.
Арван хоёр. Өөрийгөө хүндэтгүүлж чаддаг байх.
Арван гурав. Дээд тушаалынхны өмнө зусарддаггүй, доод тушаалтны дээрээс "гишгэдэггүй" байх.
Арван дөрөв. Бусдад тохиолдсон гайгаас ашиг хонжоо олохыг хүсдэггүй байх.
Арван тав. Санасан хүссэндээ хүрдэг байх зэрэг болно.

- Жич өгүүлэхэд энд дурдсан зүйлээс эмэгтэй хүний сайн чанарыг зөвшин хэлэлцэх нь зарим тохиолдолд зөв юм. Бас аравдугаар зүйлийг яг таг баримталж боломгүй санагдана. Учир нь оршуулах ёслол, эр эмийн ёс хоёр нь өөр өөрөөр хандахыг шаардах байлгүй гэж бодогдоно.