CAMELA

IAM HERE!
11-р сар 19, 2009

Harin ta hen be?

camela Би хүн бүрийг таньдгүй... Харин хүмүүс намайг таньдаг... Заримд нь би таалагдах албагүй... Би өөртөө л таалагддаг... Шүүмжлэхийг би сонсож чадна... Харин доромжлолыг би сонсож чадахгүй... Чи намайг мэддэг байж магадгүй... Үнэндээ чи юу ч мэдэхгүй... Гунигаа нууж би инээдэггүй... Гутрандаа согтож шаналдаггүй... Уйлахдаа ухаарч би харамсдаг... Ухаандаа найдаж би тэнэгтдэггүй... Уурладаг гэвч уучлал гуйхгүй... Уйлдаг гэвч нулимсаа үзүүлэхгүй... Ялдаг гэвч хамраа сөхдөггүй... Ялагддаг гэвч бууж өгөхгүй... Тоглоом даадгүй гомдомхой ч юм шиг... Томоос айдгүй жижиг ч юм шиг... Юу ч мэдэхгүй гэнэн ч юм шиг... Яагаад ч юм бэ сэхүүн ч юм шиг...

11-р сар 19, 2009

Li Min Ho-n hairstyle

camela

Ziak ene bol korean serial uzhiig uzen yaddag nad shig hund harsh zuil lde heheh gehdee anh 1993 ond japanese zohiolchiin buteelees ulbaaatai F4 hemeeh kinonii gol duriin zaluugiin usnii zasaltiig oruullaa nzuudaa!


camela

Gun shokond oruulsan edgeer zurguudaar jil garan bicheegui blogoo bichheer shiidlee. 5dahi zurgiig urid ni haraad buteel gej bodoj baisan chin bodit amidral deerhi dur zurag bsaniig ni medeed unheer heleh ch ug oldsongui.Burhan bidniig urshuug!


camela

Бүсгүйчүүд бид үргэлж мөнхийн гоо үзэсгэлэнтэй, залуу сайхан байхыг юу юунаас илүү хүсдэг. Харин амралтынхаа ганцхан өдрийг өөртөө зориулж, бидний бэлтгэсэн доорхи зөвлөгөөг хэрэгжүүлснээрээ мөрөөдөл тань бодит зүйл байсан гэдгийг та мэдрэх болно.


camela

..."Энэ чинь нэг л танил машин байх чинь, арай миний машин биш байгаа даа" хэмээн амандаа үглэсээр нэгэн томоохон зочид буудлын гадна зогсох "Вenz 500" авто машины номерыг лавшруулан харах эмэгтэй өөрийнхөө эдэлж, хэрэглэж байсан гоёмсог машиныг хараад сэтгэл нь хачин ихээр гуниглав. Энэ бол Э. Тэрбээр сархад хэмээх нясуун ундаанаас болж сайхан амьдралаа алдсанаа эргэн санаж уртаар санаа алдаад зочид буудлын ойролцоох сандал дээр тухлан суулаа. Төд удалгүй буудлаас үл таних хээнцэр бүсгүй, залуу хоёр сугадалцан гарч ирээд машинаа асаан хөдлөв...


camela

1.Өөрийн зардлыг жагсааж бичээд шинжил. Зовж олсон мөнгөө юунд зарцуулж байгаагаа тунгааж бод.
2.Өөрийн гарт, өөрийн мэдэлд бодитой байгаа мөнгөний хирээр, амьдарч ажиллах хатуу амлалт өөртөө өг.
3.Зарлагаас давсан орлого буюу чөлөөт хөрөнгө бий болгох нь таны эрхэм зорилго. Ийм баялаг бүтээх нь мөнгө зарахаас илүү сэтгэлийн таашаал өгдөг.


camela

Ажил хэрэгч хүмүүс заримдаа бие биедээ маш 6үдүүлэг тэнэг асуулт тавих нь бий. Жишээ нь "Чиний сарын орлого ер нь хэдэн төгрөг вэ?" гэх мэт. Ийм хүмүүст уурлаж дургуйцэх юм уу биеэ хэрхэн авч явах талаар заах зэрэг нь цагийн гарз. Тиймээс сонсоогүй юм шиг л ажлаа хийх хэрэгтэй.

Гэтэл өнөөх этгээд асуултаа ахин дахин давтаад асуугаад байвал нүд руу нь нилээд удаан ширтэж байгаад "би хариулмааргуй байна" гэж хэлэхэд л болно. Чиний найзын эзгүйд найзыг чинь муулах юм бол "Наад яриа чинь худлаа" гээд шууд таслаарай.

Ажлын газрын хэн нэг нь жирэмслэх ,гоо сайхны мэс засал хийлгэх, турах юмуу таргалах юм бол "Чи их сайхан харагдаж байна" гэхээс өөр ямарч үг хэлж болохгуй. Хэрэв чи эмэгтэй хүн байгаад ажлын газрын эрчүүд чамтай шалиг тоглоом наадам хийх юм бол огт сонирхохгүй байгаагаа харуулж шууд холдож явах хэрэгтэй. Харин хүнийг нас, хүйс, үндэс угсаа юм уу шашнаар нь доромжлох юм бол шууд маш хатуугаар таслан зогсоовол таарна. Ер нь муу мэдээ, шалиг тоглоом наадам, доромжлол зэргийг сонсоод байвал тун удахгүй хэн ч хүндэлдэггуй нэгэн болох аюултай.

Ажил хэрэгч хүмүүс доорхи сэдвүүдээр хэзээ ч, тэр тусмаа ажил дээрээ яриа өрнуүлж огт болохгүй.
- Осол сүйрлийн тухай муу мэдээ
- Шашны тухай яриа
- Улс төрийн туйлшрал
- Өөрийн эрүүл мэнд
- Өөрийн ажил албаны өсөлт ба уруудалт

Ажил хэрэгч хүн доорхи асуултуудыг бусдад тавьж болохгүй.
- 30 гарсан хүнээс нас асууж болохгүй.
- Хүний тарган туранхайг ярьж болохгүй .
- Гоо сайхны мэс засал
- Жирэмсэлсэн тухай яриа
- Хүүхэд гаргадаггуй тухай
- Шүүхийн тухай
- Салалтын тухай
- Бэлгийн амьдралын тухай

Ирээдүйн саятан ажил хэрэгч эр та ямар сэдвээр ярьж болохгуй тун сайн мэддэг боллоо. Харин одоо ямар сэдвээр аль болох их ярих ёстойг толилуулъя.
- Үзсэн шинэ кино
- Спорт
- Аж үйлдвэрийн шинэ ололт
- Албан тушаал ахисан, гэрлэж байгаа эсвэл хүүхэдтэй болж байгаа нөхдийнхөө тухай
- Гэмт хэргийн эсрэг арга хэмжээг дэмжсэн тухай яриа
- Шинэ жүжиг юм уу үзэсгэлэн
- Монгол улсад ирж байгаа нэртэй хүмүүсийн тухай


camela Оюутнуудын ой тогтоолтоо сайжруулахаас өмнө өөрийн ой тогтоолт хэр сайн, мөн ямар ямар сул талуудтай байна гэдгээ мэдэх хэрэгтэй. Доор өөрийгөө шалгах тест нь танд өөрийн ой тогтоолтоо тодорхойлоход тус болно. Зааварчилгаа: Хүснэгтийг хараад өөрт тохирохыгоо сонгоно. Нийт 10 асуултанд хариулсны дараа сонголт бүрт тохирох оноонуудыг нийлбэрийг тооцоод 2 дахь хүснэгтээс хариуг харна. Хэзээ ч үгүй /0/ Хааяа /1/ Ихэвчлэн /2/ Байнга /3/ 1. Би өнгөрсөн 24 цагийн туршид хийсэн, ярьсан зүйлүүдээ хялбархан санаж чаддаг. 2. Би богинохон хугацаанд болсон мэдээллийг хялбархан санаж чаддаг. (жишээ нь: утасны дугаар). 3. Би хийх зуураа тэр зүйлтэй холбоотой мэдээллийг хялбархан тогтоож чаддаг. (ж нь: лекц сонсох зуураа тэмдэглэл бичих) 4. Би дунд сургуульд сурж байсан зүйлээ хялбархан эргээн санадаг. 5. Би уншиж байхдаа гол гол баримт, нотолгоог тогтоодог. 6. Би үйл явдлуудыг, хийсэн зүйлс, байсан газар зэргээ хялбархан эргээн санадаг. 7. Би өмнө нь харж байсан хүнийхээ царайг хялбархан таньж чаддаг. 8. Үзсэн кинонуудаа эргээд санахад надад хялбархан байдаг. 9. Би ой тогтоолтоо сайжруулах арга хэрэглэдэг. Жишээ нь дахин дахин хэлсэн зүйлээ давтах, тухайн зүйлтэй холбоотой зураг, газар ашиглах гэх мэт. 10. Надад хаана, юу тавьснаа санахад амархан байдаг. Хувийн үнэлгээ 20-30 Ой тогтоолт маш сайн 10-19 Ой тогтоолтоо сайжруулах хэрэгтэй. 0-9 Таны ой тогтоолт яст мэлхий шиг л удаан

5-р сар 29, 2009

IQ and EQ

camela Хүний тархи ер нь ямар боломжтой бол түүний эд эсүүдийн нууц эх үүсвэр юу бол? Оюун санаа бол физикиийн бус энергийн урсгал гэж юу гэсэн үг вэ? Бүдүүвчлэн авч үзвэл шинжлэх ухаан тархийг сэтгэл хөдлөл боловсруулдаг баруун, логик боловсруулалт хийдэг зүүн гэсэн 2 хэсэгт хуваадаг. Мөн баруун тархи биеийн зүүн хэсгийг зүүн тархи баруун хэсгийг гэж үздэг. Жишээ нь солгой хүнийг баруун тархитан,зөв гартай хүнийг зүүн тархитан гэж нэрлэх явдал байдаг.Эхээс төрөхөд тухайн хүний аль нэг тархи нь давамгайлсан хөгжилтэй байдаг. Бидний зарим нь юманд илүү няхуур учир шалтгаантай ханддаг байхад зарим нь аливаа зүйлийг ерөнхийлэн төсөөлж хийсвэрлэн хүлээн авдаг. Өөрөөр хэлбэл аливаа асуудалд баруун ба зүүн тархитнууд өөр өөр өнцгөөс ханддаг гэсэн үг. Гэхдээ аль аль нь өөрийн өвөрмөц давуу талуудтай бөгөөд бие биесээ нөхсөн шинж чанартай байдаг. Цэцэн мэргэн улсуудын хувьд бол баруун зүүн тархийг жигд хөгжүүлсэн тэдгээрийн хоорондох мэдээлэл солилцох боломжийг дээд зэргээр ашигласан байдаг.Баруун зүүн тархитны ялгааг бага зэрэг нарийвчлахын (Үүнээс нарийн ангилал байдаг) тулд тархины онцлогуудыг авч үзье? 1.Индукц ба Дедукц . Зүүн тархитан тусгайгаас ерөнхий боловсруулалт хийдэг. Өөрөөр хэлбэл нэгж баримтуудад илүү анхаарч түүнийг цуглуулах замаар эцсийн оюун дүгнэлт хийдэг.Баруун тархитан ерөнхийгээс тусгайд боловсруулалт хийдэг. Эхлээд ерөнхий дүр зурагт тулгуурлан оюун дүгнэлтээ хийчихдэг бөгөөд нэгж баримтуудад ач холбогдол бага өгдөг.Нэгэн жишээ:Хэсэг нөхөд суугаад улс төр ярьж байлаа. Нэг нөхөр улс орнуудын дотоодын нийт бүтээгдэхүүнүүдийг /ДНБ/ харьцуулан шижилгээ хийгээд л Монгол энд тэнд явж байна гээд ярьж өгч байна. Тэрээр тоо баримтуудыг тун сайн цээжээр мэдэж байна аа. Дүн шинжилгээг ч гаргуун хийж байна.Гэтэл маргаанд оролцогч нэгэн гэнэт ДНБ гэж юу вэ? түүнийг яаж тооцдог вэ? гэж гэнэт түүнээс асуулаа. Нөгөө баруун тархитан мань таг болж орхих нь тэр. Харин асуусан найз маань тэр их тоо баримтыг цээжээр мэдэхгүй ч тооцооллын аргачлал,ерөнхий зүй тогтлыг тун сайн итгэлтэйгээр тайлбарлаж байлаа. 2. Дараалсан ба Санамсаргүй боловсруулалт.Зүүн тархи боловсруулалтыг дэс дараалсан байдлаар цэгцтэй хийдэг.Баруун тархи асуудлыг дэс дараалсан байдлаар авч үзэхгүй хэсэгчлэн тасдаж санамсаргүй боловсруулалт хийдэг. Би заримдаа юм уншиж байгаад зарим үгийн эхний үсгийг хараад л буруу уншчихсан тохиолдол элбэг байдаг. Хэрэв би зүүн тархитан байсан бол ийм алдаа хийхгүй нь лавтай. 3.Хийсвэрлэлт ба Мэдэрч сэтгэх. Зүүн тархи нь хийсвэр сэтгэхүй шаардсан үйлдэл гүйцэтгэдэг. Баруун тархи болж харж,сонсох гэх мэт мэдрэхүйн эрхтэн шаардсан боловсруулалт хийдэг.Нэгэн жишээ:Манай нэг найз тоондоо тун гаргуун. Тэрээр Монголын математикийн олимпиадуудад тун амжилттай оролцож байсан. Гэвч тэрээр бусдыг мэдэрч ойлгох,хүрээлэн байгаа орчинд юу болж байгаа талаар төсөөлөхдөө жаахан маруухан. Гэтэл бас нэгэн найз маань хийсвэрлэн сэтгэх,урьдчилан тооцоо хийхдээ маруухан боловч хүнтэй харьцах юмны арга эвийг олохдоо тун сайн. 4. Учир шалтгаан ба зөн совин . Бид логиктой сэтгэх гэж ярьдаг. Зүүн тархитны эрхэмлэдэг зүйл нь логик байхад баруун тархитных сэтгэл хөдлөл байдаг. Ихэнх эрдэмтэн судлаачид зүүн тархитан , улс төрчид менежерүүд баруун тархитан байх нь практикт элбэг тохиолддог. Яг энэ талаар Германд ажиллаж байгаа физикийн доктор Монгол залуу сонирхолтой нийтлэл бичсэн санагдаж байна. 5. Бодит байдал ба төсөөлөл . Зүүн тархитнууд бодит баримтанд тулгуурладаг бол баруун тархитнууд фантазид хөтлөгдөх нь элбэг. Жишээ нь байгалийн шинжлэлийн эрдэмтэн, баруун тархитан найзтайгаа түүх ярьж байхыг сонсож суулаа. Эрдэмтэн байсхийгээд л баримт нотолгоо нь хаана байна гэж асууна. Тэгэхэд найз нь тэр номон дээр тэгж бичсэн байна лээ гээд л ярихад эрдэмтэн маань тэгвэл тэр номны эх сурвалж нь хаана байна гээд л үл итгэсэн байдлаар дахин дахин асууж байлаа. Гэтээл нөгөө найз нь ярьж байгаа юмныхаа уран гоё санаа дүгнэлтэнд ач холбогдол өгөхөөс баримтын үнэн зөв ээсэхийг магадлахаас залхуурч байлаа.Ер нь хүний тархины нууц нь үл тайлагдам оньсого бөгөөд олон үеийн турш эрдэмтэн мэргэдийн соинрхлыг татсаар ирсэн юм. Сүүлийн жилүүдэд хүний оюуны чадварыг ойролцоогоор хэмжих төрөл бүрийн тест аргачлалууд нэвтэрч байна. Хүний баруун тархины чадварыг Ий Киү (EQ-Emotional Quotient) гэдэг итгэлцүүрээр, зүүн тархины чадварыг Ай Киү (IQ-Intelligent Quotient) гэдэг итгэлцүүрээр хэмжиж байна. Зүүн ба баруун тархи нь хоорондоо байнга мэдээлэл солилцож байдаг. Энэ солилцох хурд хурдан үр дүнтэй байх тусам оюуны чадвар өндөрсөнө гэж үздэг. Зүүн баруун тархины хөгжлийн балансыг бариулахад бясалгал гэх мэтийн маш олон арга хэрэглэдэг бололтой. Алдарт менежер Ли Якокка "Менежерийн Замнал" номондоо "Амжилтын үндэс бол маш их мэдээлэл боловсруулахад биш. Би чухал шийдвэр гаргахдаа зөн билэгтээ итгэх тохиолдол маш олон байдаг" гэжээ. Мөн тэрбумтан Доналд Трамп "Баялагт хүрэх зам" номондоо "Би хүнтэй ярьж эхлээд тэр хүний амнаас гарсан эхний 10 үгийг нь сонсоод л дараах 40 үг нь ямар болохыг зөнгөөрөө хэлж чаддаг гэжээ". Эдгээр жишээ нь дээрх хүмүүс баруун зүүн тархиндаа ижил ач холбогдол өгч байгааг харуулж байна. Дайны дараахан АНУ-д хүний оюун ухааныг Ай Киү буюу зүүн тархины хөгжлөөр хэмжиж ажилд авахдаа хүртэл гол шалгуур болгож байсан. Гэтэл практик дээр Ай Киү багатай боловч оюуны чадвар өндөртэй хүнээс илүү амжилт гаргасан хүмүүс гарч ирсэн. Энэ нь тархины маш олон чадварын зөвхөн зарим хэсгийг Ай Киү тестээр тодорхойлон хэмжиж болдгийг харуулсан. Харвадын их сургуулийн профессор Даниел Күүлмэний (Daniel Coleman) Emotional Intelligence гэдэг ном 1995 онд гарч оюуны хөгжлийг хэмжих зарчмын хандлагыг өөрчлөхөд хүргэсэн. Ер нь энэ эрдэмтний баруун тархиы хөгжлийн талаар хэд хэдэн бүтээл бичсэний лав л 2 нь "Нью Иорк Таймс" ын хамгийн хурдан гүйлгээтэй номонд орсныг санаж байна. Энэ эрдэмтэн Далай ламтай хийсэн ярилцлагаараа сэдэвлэсэн Эерэг мэдрэмж (Healing Emotion ) гэдэг соинирхолтой ном бичсэн байна лээ.Дээрх номнуудын гол санаа юу байв? Ер нь хүмүүсийн харилцаанд сэтгэлийн хөдөлгөөн маш чухал үүрэгтэй. Амьдрал дээр өөрийн сэтгэл хөдлөлөө амжилттай удирдах бусдын сэтгэл хөдлөлийг ойлгох нь дан ганц мэргэжлийн ажил үүргээ амжилттай гүйцэтгэхээс дутуугүй үүрэгтэй гэдгийг харуулсан. Дэлхийд алдартай сургууль төгссөн хүмүүсийн төгссөний дараах хөдөлмөрийн замналыг хөөн судалж дүгнэлт гаргасан байсан нь маш сонирхолтой байв. Ээм Ай Ти ( MIT) -г 2 инженер төгсчээ. Нэг нь мэргэжлийн хувьд нэг номер. Гэхдээ бусдыг жаахан басамжилсан биеэ тоосон зантай. Хүн болгон түүнийг алт шиг толгойтой гэдгийг нь хүлээн зөвшөөрдөг. 2 дахь нь мэргэжлийн хувьд дунд зэрэг гэхдээ хүнийг мэдэрч ойлгохдоо маш сайн байв. Сургууль төгсөнгүүт эхний залууг том компаниуд булаацалдаад авсан нь ойлгомжтой. 2 дахь залуу маань 1 дэх тэй харьцуулахад тийм ч сайн ажил олсонгүй. Тэгээд энэ 2-н ажлын замналыг судалж үзэхэд 10 жилиийн дараа 2 дахь залуу маань мөнгө,албан тушаал,сэтгэл ханамжийн хувьд нэг дэхээсээ хол түрүүлсэн байлаа. Монгол дээр орчуулагдсан "Баян аав ядуу аав" гэдэг ном бас иймэрхүү санаа илэрхийлдэг. Өөрөөр хэлвэл дан онц сураад л, өөрийгөө болон бусдыг ойлгох чадвараа хөгжүүлэхгүй бол орчин үед тийм ч амжилттай байж чадахгүй гэдгийг өгүүлжээ. Саяхан GOOGLE -н худалдаж авсан www.youtube.com гэдэг вэбийг үнлэслэсэн залуучууд тийм ч гялалзсан онц сурлагатнууд байгаагүй бололтой.Сэтгэлийн хөдөлгөөний ач холбогдлыг анхлан нээж хүлээн зөвшөөрөгдсөн доктор Күүлмэний онолд суурилсан сургалт тестүүд АНУ-д нэлээд дэлгэрсэн бололтой. Зарим компаниуд ажлын байран дахь сэтгэлийн хөдөлгөөн хичнээн чухал болохыг ойлгож шинээр ажилтан авахдаа тухайн хүнийг дан ганц академик бус өөр өнцгөөс харж эхэлж байна. Эцсийн дүндээ баруун зүүн тархи аль аль нь өндөр хөгжвөл сайн бөгөөд тэдгээрийн хоорондох мэдээлэл солилцоог хурдасгах нь чухал бололтой. Тархины нууц тайлагдах хэмжээгээр түүнийг хөгжүүлэх арга тестүүд боловсронгуй болох биз ээ. Монголд оюуны хөгжил, хүмүүн капиталын талаар нэлээд ярьдаг болсон өнөө үед дан ганц Ай Киү( IQ) биш Ий Киү (EQ) -н талаар сургалт судалгаа явуулдаг байгууллага байгаа болов уу

camela    

 Хүний тархины үйл ажиллагааг сайжруулах олон арга байдаг. Гол нь түүнийг зөв сонгож, өдөр тутмынхаа амьдралд хэрэгжүүлж хэвшил болгож чадсан эсэхээс их зүйл хамаардаг. Хэрвээ та тархиныхаа үйл ажиллагааг сайжруулах хүсэлтэй байгаа бол дараах зөвлөгөөг уншаад үзээрэй.