Яавал өндөр болох вэ?
Бичсэн Уянгаа    2009 оны 9-р сарын 03, Пүрэв гариг, 03:12    PDF Хэвлэх И-мэйл

өндөр болохХүмүүс яагаад ч юм өндөр, нуруулаг нэгнийгээ илүү эрүүл, ухаалаг, царайлаг гэж үздэг.
Энэ ч үнэний ортой байж болох юм. Учир нь тухайн хүний өндөр гэдэг генийх нь онцлогийг бүрдүүлж өгсөн өвөг дээдэс нь яаж хооллож, ундлаж байсан, тухайн хүн өөрөө хүүхэд насандаа яаж хооллож байснаас ихээхэн хамаардаг. Харин хоол хүнс олж, гэдэс цатгалан явах чадвар нь олон мянгын жилийн тэртээнээс л хүний ухаан, хүч, самбаатай холбоотой байсаар ирсэн.

 

Орчин үеийн судлаачид хүний өндөрийг оюун ухааны түвшинээс эхлээд урт наслалт хүртэл маш олон зүйлтэй нь харьцуулан судлаж үзжээ. Ингэхэд эрүүл мэнд ба урт наслалт нь хүний биеийн өндөртэй ямар нэг нарийн хамааралгүй болох нь тогтоогджээ.

Гэхдээ ямар ч л байлаа гэсэн нуруу өндөр нь хүний өөрийн үнэлэмжинд нөлөөлдөг нь гарцаагүй. Үүний нэг жишээ нь Шведэд хийгдсэн судалгааны үр дүн юм. Энэ судалгаагаар эрдэмтэд 18-49 насны 1 299 177 швед эрчүүдийн биеийн өгөгдлүүдийг судлаж үзээд биеийн өндөр 5 см-аар багасах нь амиар хорлох эрсдлийг 9% нэмэгдүүлдэг бөгөөд амиа хорлолтын давтамжийн тоогоороо намхан эрчүүд нь өндөр эрэгтэйчүүдээс хоёр дахин илүү байгааг тогтоожээ.

Хүний өсөлтийг дааврын хэд хэдэн систем зохицуулж байдаг. Өсөлтийг шууд өдөөдөг даавар нь өнчин тархины соматропин нэртэй даавар юм. Энэ дааврыг өсөлтийн гормон ч гэж нэрлэдэг. Соматропин нь амьдралын тушид тасралтгүй ялгаруулагддаг ч оргил үе нь өсвөр насанд таардаг. Үүнээс хойш ялгаруулалт нь аажмаар багасна. Үүнээс гадна соматропин нь өөртэй төстэй үйлчилгээ үзүүлдэг инсулин төст өсөлтийн фактор-1 гэгчийн ялгаралтыг өдөөж өгдөг.

Урт гэж нэрлэгддэг яснууд уртассаны улмаас хүний өндөр нэмэгддэг. Хүүхдүүдэд энэхүү урт усны төгсгөл хэсэг нь ясны бус харин мөгөөрсийн эдээс /өсөлтийн бүс /тогтож байдаг. Эдгээр мөгөөрс нь соматропин, инсулин төст өсөлтийн фактор-1 гэсэн даавруудын нөлөөгөөр ургаж яс уртасч, хүн өндөр болно. Цаашлаад мөн эдгээр дааврын нөлөөгөөр хүний биеийн бусад эд, эрхтэнүүд адил харьцаатайгаар ургаж байдаг.

Энэхүү мөгөөрсийн эд нь аажмаар ясны эдээр солигдоход өсөлтийн явц зогсоно. Ингэсний дараа соматропин г.м. дааврыг яаж ч хийгээд хүн өсөхгүй. Энэ эрэгтэй хүнд 23-25 насанд, эмэгтэй хүнд 21-23 насанд тохиолддог.

Гормон буюу даавар нь хүнийг өндөр л болгодог гэвэл эндүүрэл болно. Жишээлэхэд, хүүхдэд бамбай булчирхай даавар, эсвэл бэлгийн даавар хэт хэмжээгээр ялгарах нь бэлгийн бойжилт эрт явагдаж, өсөлтийн бүс нь эрт ясжиснаар намхан болгодог. Кортикостероид дааврыг тогтмол хэрэглэх нь мөн адил нөлөө үзүүлнэ.

Гэтэл хүн болгонд гормон ялгараад байдаг атлаа хүмүүс өндөр нам байдаг. Яагаадаг ийм байдаг юм бол? Яагаад гэвэл удамшил, хооллолт, стресс гэсэн гурван хүчин зүйлээс хүний өндөр хамаардаг юм байна. Өөрөөр хэлбэл өсөлтийн тодорхой хэмжээ нь хүн болгонд байдаг бөгөөд энэ хэмжээндээ хүрэх эсэхийг хүүхэд насан дахь хооллолт, өвчин эмгэг, стресс, байгалийн хүчин зүйл зэрэг нь нөлөөлдөг.

Үүнийг амьдрал дээр бэлэхнээ харж болно. Өнөөдөр Улаанбаатар хотын гудамжинд гарахад л залуучуудын дундаж өндөр нь эрс нэмэгдсэн нь нүдэнд шууд тусна. Цаашилбал, Европ, АНУ –ын оршин суугчдын дундаж өндөр нь Ази, Африкийнхнаас илүү байдаг.

Ингээд эцэст нь яавал өндөр болж болох талаар хэдэн зөвлөгөө өгье.

Дээр хэлсэнчлэн ясны төгсгөл ясжаад дууссан л бол ямар ч эм, бэлдмэл уугаад өсөхгүй. Иймээс элдэв хоосон амлалтанд хууртаж хамаагүй эм, бэлдмэл уувал хордоно уу гэхээс өсөхгүй. Нас бие гүйцсэн хүн хамаагүй гормон уувал толгой, сарвуу,
тавхай нь хэт томордог акромегали нэртэй өвчин үүсэх аюултай.

Харин тусгайлан боловсруулсан гимнастик, төхөөрөмжүүд нь нуруу, хөлийн үеийг бага зэрэг сунгах замаар хүний өндөр болгож чадна. Гэхдээ энэ нь мэдээж хязгаартай. Нэгд гэвэл ийм аргаар өсөх боломж нь хүн болгон ялгаатай, хоёрт нь нийт өндрийн 1-2%-иас илүү өсөх нь өдрийн од шиг цөөн.

Үүнээс гадна мэс заслын аргаар хөлийг уртасган өндөр болгох арга байдаг. Энэ арга нь үр дүн сайтай ч маш үнэтэй, ярвигтай. Хүний шилбэний ясыг янз бүрийн түвшинд нь хөрөөддөг. Дараа нь Илизаровын аппараатаар хөрөөдсөн хэсгүүдийг холбоно. Үүний дараа ясыг бороолохын хэрээ хоорондынх нь зайг өдөрт 0,75-1мм-ээр холдуулж өгнө. Ингэхэд ясны ургаж байгаа бороо нь хөрөөдөгдсөн хэсгүүд хоорондын зайг бөглөх замаар ясыг уртасгана. Энэ тун их хугацаа шаардсан үйл явц нь мэдээж. 5-6 см өсөхийн тулд 5-7 сар хөлөндөө аппараттай явнаа. Хэрэв хүсвэл ийм аргаар 7-8 см хүртэл өсөх боломжтой.


 

Comments  

 
0 #1 haramsaltai 2009-09-03 07:57
ZOO ZOO OILGOLOO8)8)8)8 )8)
Quote
 
 
+2 #2 2009-09-03 10:06
bgaagaara bh shig shan um bhgui shu
Quote
 
 
+1 #3 tsahirmaa 2009-09-03 12:44
jesus...huluu huruuduutlee namhan bish tursunduu bayarlaj baina.namhan baisan ch yer ni yadgiin.:sad:
Quote
 
 
0 #4 2009-09-03 12:53
ene odoo gol zuilee bicheegui baih yum mangar yu muuu
Quote
 
 
0 #5 2009-09-03 14:16
HAHAHA...
YDJAHAD
BI AIMAR UNDUR [=
LALAL..
Quote
 
 
0 #6 2009-09-03 18:49
Ter yas zalguulna gedeg chini aygui aimar yumaa Ene teeed ali ulsad sain xiigddiiin!Yoo aygui namxan bolooguin ni ix yumdaa
Quote
 
 
0 #7 2009-09-04 08:39
eo yadjAAhan ib odoo namhan shde. sha balai yum
Quote
 
 
0 #8 2009-09-04 09:05
bassen omdor bolgodog bha bi turshij uzeh gej bga
Quote
 
 
0 #9 2009-09-04 09:25
xvvxed yag xedees xeden nas yag yamar em buyu yamar beldmel uux fstoi yum boloo
Quote
 
 
0 #10 2009-09-04 12:40
unshhas zalhu hurchle
Quote
 
 
0 #11 2009-09-04 16:01
haraal id gej bi namhan yahooooooooo? girl mortloo 165 pista bi osmoooooooooooo or bna....
Quote
 
 
0 #12 2009-09-04 19:17
usbur nasniihand gej helehed: Hooloinii anginaa(hooloin i mah) usbur nasan deeree abhuulj bolohgui tegbel hunii usult zogsdog yum. Er ni hooloinii mahiig abah ni buruu yum bn lee shuu. Manai mongoliin emch nar money-nd durtai yum blhoor abna l geed bdag yum bn lee. Horiig ni bie-ree medersen hun zubluj bn shuu ta nart
Quote
 
 
0 #13 anu94 2009-09-04 19:40
medmeer yum bn hehe nad shin namhan hun
Quote
 
 
0 #14 missy 2009-09-05 09:03
za ter hagalgaa ntr hiilgetlee tulaagui teed ch bgaagaaraa l baiya l daa!!! damn tehde bi namhan l daa
Quote
 
 
0 #15 2009-09-06 11:37
haha bich gesen tegmeer l bn manai 1 naiz 194 ter sda GAAS NEG 10 SM AVCHVAL KKK
Quote
 
 
0 #16 2009-09-06 20:26
yaah gej eniig unshij bgaagach medq bna 181 namhandaa orql bmaareen
Quote
 
 
0 #17 Khulaka 2009-09-07 02:51
shal t1 yumaa.hezee undur hun bolgoniig eruul uhaalag,tsarail ag gj bsiin.eoo odoo tgwl namhan hun bolgon tsarai muutai teneg bas uwchtei yum bna l daa te.lol
Quote
 
 
0 #18 2009-09-07 07:11
namhan bailaa geed yahav dee tahir dutuu bish l bol hun baigaagaaraa baih shig saihan yum baihgui , yer n huniig gadaad uzemj undur nam tsarai zus, targan turanhaigaar n yalgavarlana gedeg bol ter hunii her zereg uhamsartai n haragdaj bn gesen ug gej bodoj bn , eruul bval myangan lan gej ug baidagdaa .
Quote
 
 
0 #19 2009-10-19 09:15
basseind yvaad dasgal hiivel ondor boloh bh bi ch bs gehdee namhan l daaaaaaaaaaaaaa aaa
Quote
 
 
0 #20 2009-10-23 15:24
Hicheel zvtgeL HEREGTEI shvv dee VVND chin ain............... Za Za nadad shig namhan ZALUUS min usuh boltguai!!!
Quote
 
 
0 #21 2009-11-02 15:46
bi 160 hawitsaa bih naman hargdaad bdgiin neeh jijghen ydaj 3 sm ondr bolhiimsan
Quote
 
 
0 #22 2009-11-10 15:46
Gol zuilee bicheeguim bhiin hongoroo
Quote
 
 
0 #23 2009-11-18 03:37
Quote:
bgaagaara bh shig shan um bhgui shu

yes
Quote
 
 
0 #24 2009-11-18 03:42
Quote:
Hicheel zvtgeL HEREGTEI shvv dee VVND chin ain............... Za Za nadad shig namhan ZALUUS min usuh boltguai!!!

Quote:
Hicheel zvtgeL HEREGTEI shvv dee VVND chin ain............... Za Za nadad shig namhan ZALUUS min usuh boltguai!!!

bi ohin chigsende minii sonirhol bol basket ball sonirhloroo naizyydtaigaa odoor bolgon gehdee haya toglodogui chigsen sariin daraa minii gui tyrj bilhuus garch irsen ged boddoo bi holoo eooroosoo hasagui shu
Quote
 
 
0 #25 2009-12-08 11:18
ene zuvluguu gsn murtluu zuer l tailbar shig sanagdchlaa eniig unshlaa gd yaar ch heregtei yum olj avahgui l yum bn ....
Quote
 
 
0 #26 2010-01-22 07:55
a vitamin hynii osoltond sain. Yr ni bagaasaa l ysreh dasgal sain hiisen hyyhed undur boldog yumshdee. sags ch yumuu eswel volleball sonirhodooooo ard tymeeen hehehhee
Quote
 
 
0 #27 2010-02-09 06:32
http://zaluujih.blogspot.com
Quote
 
 
0 #28 2010-02-09 07:52
herwee dajgui biy haatai bol zarwart ywbal ondor boldog bas sags togolohch yumuu
Quote
 
 
0 #29 2010-02-20 09:04
eoo tegeed yasan deer ve? hetsvv yumaa namhan bh
Quote
 

Add comment